“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ийн хүний нөөц, бүтэц зохион байгуулалтын хэлтсийн ерөнхий менежер Ш.Мелисса ШУТИС-ийн “Хүндэт профессор” боллоо
binderya@must.edu.mn
ШУТИС-ийн “Хүндэт профессор” цолыг “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ийн хүний нөөц, бүтэц зохион байгуулалтын хэлтсийн ерөнхий менежер, хатагтай Ш.Мелиссад олгох ёслолын ажиллагаа 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр боллоо. Хатагтай  Шаненганге МЕЛИССА Агнес нь Монгол Улсын ирээдүйн боловсон хүчинд Залуусын Хөгжлийн Хөтөлбөр (YDP), Дотоодын болон олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүд, Үйлдвэрлэлийн судалгааны хөтөлбөр, Орон нутгийн ахлах ангийн сурагчдад зориулсан STEM хөтөлбөр зэрэг олон хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, Монгол улсын хүний нөөцийн бодлого стратегид оруулсан хөтөлбөрт ажлууд болон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн олон улсын харилцаа, сургалт судалгааны төв байгуулахад 2.4 сая долларын санхүүжилтийн ажлыг зохион байгуулсан, ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Даланзадгадын Технологийн дээд сургуулийг Их сургуулийн хотхоноор хөгжүүлэх ТЭЗҮ боловсруулах гэх мэт олон олон ажлыг санаачлан, гүйцэтгэн ажилласан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж  ШУТИС-ийн “Хүндэт профессор ” цолоор шагналаа.