Геодезийн салбар
БИДНИЙ ЗОРИЛГО:
“Геодези”, “Газар зохион байгуулалт”, “Газрын кадастр” мэргэжлээр бакалавр, магистр, докторын түвшний сургалтуудыг явуулж, улс орны хөгжлийн бодлого, инженерийн бүтээн байгуулалт, цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн боловсон хүчин бэлтгэхэд оршино.
 
СУДАЛГААНЫ АЖЛЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ:
  • Геодезийн судалгааны үр дүнгээр орон нутгийн, бүс нутгийн болон дэлхийн хэв гажилт, геодинамик үзэгдлүүдийг судлах
  • Дунд болон том масштабын байр зүйн зургийн тодруулалтад ашиглах сансрын зургийн судалгаа 
  • Монгол орны дунд масштабтай байр зүйн зургийн тусгагийн судалгаа
  • Лазер сканнерын технологи
  • Инженер геодези
  • Зайнаас тандан судлал
  • GNSS
  • Сансрын зурагт суурилан том масштабын байр зүйн зураг хийх арга зүй
  • Нисгэгчгүй нисэх төхөөрөмж, хиймэл дагуулын мэдээгээр байр зүйн зураг боловсруулах арга зүйн судалгаа
  • Зам, барилга, инженерийн шугам сүлжээний төлөвлөлтийн үед ашиглах том масштабын байр зүйн зургийн судалгаа
  • Монгол улсын нивелирдлэгийн II ангийн хэмжилтийн судалгаа
  • Ил уурхайн геодезийн мониторингийн судалгаа 
  • Газрын цахим бүртгэлийн систем дэх технологи хөгжүүлэлтийн судалгаа
  • Зайнаас тандан судлал болон GIS-ийг ашиглан газар ашиглалт, газрын бүрхэвчийн өөрчлөлтийг илрүүлэх, урьдчилан таамаглах
  • Газрын тооллого бүртгэлийн онолыг боловсронгуй болгох
  • Газрын шинэтгэлийн эрх зүйн орчны шинжилгээ
  • Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам

ТАНИЛЦУУЛГА:

Монгол улсад геодезийн үндэсний мэргэжилтэн бэлтгэх зорилгоор МУИС-ийн ректорын тушаалаар 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс Геодезийн тэнхим анх байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр А.Дамдинсүрэн томилогдон ажиллаж эхэлсэн түүхтэй бөгөөд 2014 оны 1 сараас Геодезийн салбар болон ажиллаж байна.  

Геодезийн салбар нь “Геодези” мэргэжлээр бакалавр, мэргэжлийн болон судлаач магистр, докторын түвшний сургалтуудыг, “Газар зохион байгуулалт” мэргэжлээр бакалавр, “Газрын кадастр” мэргэжлээр мэргэжлийн болон судлаач магистрын түвшний сургалтуудыг явуулж байна. Мөн БНХАУ-ын Шаньдуны ШУТИС-тай 2+2 хамтарсан Геодезийн бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ “Геодези” хөтөлбөрийг ОУ-д магадлан итгэмжлүүлэн, геодезийн улсын олимпиадыг 2016 оноос эхлэн жил бүр зохион байгуулан сургалт, судалгаа, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, компаниудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.

ХӨТӨЛБӨРҮҮД:

  • Геодези (бакалавр, магистр, доктор)
  • Геодези (БНХАУ-тай хамтарсан бакалавр)
  • Газрын кадастр (магистр)
  • Газар зохион байгуулалт (бакалавр)

Бүрэлдэхүүн:

 
Овог нэр:
Эрдэнэнэмэх ГАНЗОРИГ
Албан тушаал:
Салбарын эрхлэгч
Эрдмийн зэрэг, цол:
Доктор PhD
Мэргэжил:
Геодезийн инженер
Судалгааны чиглэл:
Инженер геодези, Лазер сканнерын технологи, Монгол орны байр зүйн зургийн тусгагийн судалгаа 
Холбоо барих:
 
 
Овог нэр:
Пүрэвжав ЭРДЭНЭЧИМЭГ
Албан тушаал:
Дэд профессор
Эрдмийн зэрэг, цол:
Доктор
Мэргэжил:
Геодезийн инженер
Судалгааны чиглэл:
Байр зүйн зургийн зургийн хэмжилт, боловсруулалт
Холбоо барих:
 
 
Овог нэр:
Балгансүрэн ГАНТУЛГА
Албан тушаал:
Ахлах багш 
Эрдмийн зэрэг, цол:
Магисрт 
Мэргэжил:
Газар зохион байгуулагч 
Судалгааны чиглэл:
Төлөвлөлтийн системийн онол арга зүй, Газар зохион байгуулалтын төлөвлөлт, дахин төлөвлөлтийн арга зүй
Холбоо барих:
blgnsrn@must.edu.mn
 
 
Овог нэр:
Энхболд БАЯРМАА
Албан тушаал:
Ахлах багш
Эрдмийн зэрэг, цол:
Доктор (PhD)
Мэргэжил:
Эдэлбэр газрын кадастр, газар зохион байгуулалт
Судалгааны чиглэл:
Xүрээлэн буй орчин, ногоон байгууламж
Холбоо барих:
ebayarmaa@must.edu.mn
 
 
Овог нэр:
Б.Жавзандулам
Албан тушаал:
Ахлах багш
Эрдмийн зэрэг, цол:
Доктор (PhD)
Мэргэжил:
Геодезийн инженер
Судалгааны чиглэл:
GIS, Remote sensing, GNSS
Холбоо барих:
javzandulam@must.edu.mn
 
 
Овог нэр:
С. Үржинханд
Албан тушаал:
Багш 
Эрдмийн зэрэг, цол:
Магистр 
Мэргэжил:
Эдэлбэр газрын кадастр, газар зохион байгуулалт
Судалгааны чиглэл:
УБ хотын газрын үнэлгээ тогтоох аргачлалын асуудалд
Холбоо барих:
urjinkhands@must.edu.mn
 
 
Овог нэр:
Д.Ундармаа
Албан тушаал:
Багш 
Эрдмийн зэрэг, цол:
Магистр 
Мэргэжил:
Геодезийн инженер
Судалгааны чиглэл:
Зайнаас тандан судлал
Холбоо барих:
Undarmaa.d@must.edu.mn
 
 
Овог нэр:
С.Жаргалмаа 
Албан тушаал:
Багш 
Эрдмийн зэрэг, цол:
 Магистр 
Мэргэжил:
Газар зохион байгуулагч, Геодези
Судалгааны чиглэл:
Уурхайн эдэлбэр газрын үнэлгээний загварчлал
Холбоо барих:
SJargalmaa@must.edu.mn
 
 
Овог нэр:
П.Лувсандагва
Албан тушаал:
Багш 
Эрдмийн зэрэг, цол:
Магистр 
Мэргэжил:
Геодезиийн инженер
Судалгааны чиглэл:
Нивелирдлэгийн II сүлжээний 13-р полигоны газрын босоо царцдасын судалгаа
Холбоо барих:
luvsandagva@must.edu.mn
 
 
Овог нэр:
М.Дуламжав
Албан тушаал:
Багш
Эрдмийн зэрэг, цол:
Магистр 
Мэргэжил:
Геодези
Судалгааны чиглэл:
Агаарын зургийн боловсруулалт
Холбоо барих:
dulamjav@must.edu.mn
 
 
Овог нэр:
Д.Дөлгөөн
Албан тушаал:
Сургалтын мастер 
Эрдмийн зэрэг, цол:
Магистр 
Мэргэжил:
Геодезийн инженер
Холбоо барих:
Dulguun.d@must.edu.mn

Холбоо барих:

Геодезийн салбар
Геологи, уул уурхайн сургууль
ШУТИС-ийн хичээлийн II-р байр
Бага тойруу 34, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс
Салбарын эрхлэгч, (Ph.D): Э.Ганзориг
Цахим хаяг: ganzo0209@must.edu.mn
Утас: +976-99767782