ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР
АЛСЫН ХАРАА: Чадварлаг инженерүүдийг бэлтгэхэд чиглэсэн шинжлэх ухаанч судалгаа шинжилгээний ажлууд ба сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар иргэдийн боловсролыг нэмэгдүүлэн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж улс орны тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулна.
ЭРХЭМ ЗОРИЛГО: Нийгмийн сонирхолд нийцсэн эрдэм судлалын ажил гүйцэтгэн аж үйлдвэрийн хөгжилд хувь нэмрээ оруулна. Танхим ба цахим сургалтыг хослуулан тогтвортой манлайлах сургалтын үйл ажиллагааг хариуцлагатайгаар хэрэгжүүлнэ.
ЧАНАРЫН ЗОРИЛТ: Хамтарсан судалгаа ба сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх замаар гаднын улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөнө. Эрдэм шинжилгээний ажлын чанарын үнэлэмжийг өндрөөр баримтална. Сургалтын дэвшилтэд арга барилыг ашиглан оюутнуудад сайн боловсрол эзэмшүүлэхийг ямагт эрмэлзэнэ.

Салбарын профессор, багш нар нь мэргэжлийн ур чадвар ба бүтээлч байдлаараа суралцагч оюутнууд ба хамтрагч байгууллагуудад үлгэр жишээ үзүүлнэ. Оюутны оролцоог бүрэн дэмжсэн идэвхтэй сургах арга болох шавь төвтэй сургалтыг явуулах ба суралцагсдын сэтгэл ханамжийн дагуу тасралтгүй сайжруулна.
ҮНЭТ ЗҮЙЛС:
-
Мэргэжлийн болоод эрдэм шинжилгээний ёс зүй.
-
Хариуцлагатай тогтвортой үйл ажиллагаа.
-
Шинийг эрэлхийлэх бүтээлч сэтгэлгээ.
-
Хүний нөөцийн тогтвортой байдал.
-
Мэргэжлийн ур чадварын хөгжил.
-
Шударга хариуцлагатай байдал.
-
Хувийн ёс суртахуун.
-
Академик эрх чөлөө.
-
Харилцан хүндлэл.
-
Үлгэр дуурайл.
-
Эв нэгдэл.
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:
ШУТИС–д 1978 оноос “Уурхайн цахилгаан механик”, “Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт”, “Уул уурхайн машин тоног төхөөрөмж”, 1992 оноос “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” хөтөлбөрөөр эрдэс баялгийн олборлолт, боловсруулалтын салбарт ажиллах үндэсний мэргэжилтэн бэлдэж эхэлсэн бол 2017 оноос “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал” хөтөлбөрөөр аж ахуйн нэгж, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт дээд боловсролтой инженер бэлдэж эхлээд байна.
Анхны элсэлтээ авч эхэлснээс хойш “Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт” мэргэжлээр 1173, уул уурхайн машин тоног төхөөрөмж мэргэжлээр 442, ашигт малтмалын баяжуулалтын технологи мэргэжлээр 687, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжлээр 11 мэргэжилтэн бэлтгэсэн байна.
Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбар нь лекцийн 3, хичээлийн 2 анги танхим, сургалт судалгаа, туршилтын лаборатори 5, багш ажилчдын 5 өрөөтэй ба хичээлийн анги танхим, лаборатори, багш нарын өрөө, хэрэглэж буй тоног төхөөрөмжүүд нь хэвийн ажиллагаатай, боловсролын байгууллагад тавигдаж буй стандартын шаардлага болон МУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н хууль, Хөдөлмөрийн хуулийг зохих байдлаар ханган ажилладаг. Материаллаг орчныг чадавхжуулах зорилгоор сүүлийн 3 жилд сургуулийн өөрийн хөрөнгөөр 1, компанийн дэмжлэгээр 1 лаборатори, 1 лекцийн танхимийг шинэчлэн байгуулж сургалтад ашиглаж байна.
Тус салбарт үндсэн болон гэрээт 16 багш, 2 ажилтан нийт 18 хүн ажиллаж байна. Тус салбар нь “Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт”, “Уул уурхайн машин тоног төхөөрөмж”, “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” мэргэжлээр бакалавр, судлаач болон мэргэжлийн магистр, докторын, “Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал” мэргэжлээр судлаач болон мэргэжлийн магистрын сургалтыг тус тус явуулж байна.
МЭРГЭЖЛҮҮД:
Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт
|
Хөтөлбөрийн зорилго: Уул уурхайн үйлдвэрийн цахилгаан тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг хянах, гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хамгаалах болон эрсдэлгүй, аюулгүй ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаан хангамж, технологийн процесст үүсэх гэмтэл, саатлыг шийдэх судалгаа хийх, удирдан зохион байгуулах чадвартай олон улсын жишигт хүрсэн мэргэжилтэн бэлтгэх.
Төгсөгч нь дараах, мэдлэг ур чадварыг эзэмшсэн байна. Үүнд:
|
Уул уурхайн машин тоног төхөөрөмж
|
Хөтөлбөрийн зорилго: Шинжлэх ухааны суурь мэдлэгт тулгуурлан мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвараа ашиглан уул уурхайн олборлох,боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг оновчтойгоор сонгох, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, найдвартай ажиллагааны түвшин өндөртэй байх нөхцөлийг бүрдүүлсэн угсралт зорхион байгуулалт, ашиглалтзасвар үйлчилгээний менежментийг бодитойгоор төлөвлөх, боловсруулах хэрэгжүүлэх, улмаар тэдгээрийн хийц, дикзайныг өөрчлөх шинэ техник технологи зохион бүтээх чадвартай төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллах Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн механик инженер бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Ажлын байр:
Төгсөгчид дараах мэдлэг, ур чадварыг эзэмшинэ. Үүнд:
|
Ашигт малтмалын баяжуулалтын технологи
|
Хөтөлбөрийн зорилго: Шинжлэх ухааны суурь мэдлэгт тулгуурлан мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвараа ашиглан ашигт малтмал баяжуулах, боловсруулах үйлдвэрийн технологийг оновчтой сонгох, төслөх удирдах болон бүтээгдэхүүний (баяжмалын) чанарыг хянах, шинэ дэвшилтэт технологийн асуудлыг бие даан турших, судлах, тооцоолох, шийдвэрлэх хэрэгжүүлэх чадвартай төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллах мэргэжилтнийг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Төгсөгч нь дараах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байна. Үүнд
|
Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал
|
Хөтөлбөрийн зорилго: Аж ахуйн нэгж, байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангуулах, ажилтан хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, удирдан зохион байгуулах мэргэжилтнийг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Төгсөгч нь дараах мэдлэг эзэмшсэн байна. Үүнд:
Төгсөгч нь дараах чадварыг эзэмшсэн байна. Үүнд:
|
СУДАЛГААНЫ АЖЛЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД
Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын чиглэлээр
-
Цахилгаан эрчим эрчим хүчний чанарын судалгаа
-
Цахилгаан эрчим хүчний системийн найдварт ажиллагаа
-
Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн автоматжуулалт
-
Уул уурхайн эргэлдэх тоног төхөөрөмжүүдийн оношилгоо, найдварт ажиллагаа
-
Уул уурхайн үйлдвэрийн машин сургах (Machine learning) технологи
-
Уул уурхайн үйлдвэрлэлийн хиймэл оюуны сүлжээ
-
Уурхайн хамгаалах газардуулга
Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн чиглэлээр
-
Уурхайн машин тоног төхөөрөмжийн оновчтой сонголт
-
Уурхайн машины ажлын хэсгийн оновчтой хийц
-
Уурхайн тээврийн машин комплексийн оновчтой сонголт, ажлын болон ашиглалтын горимын судалгаа
-
Уурхайн машины түргэн элэгдэх эд ангийн хийц, эдэлгээний хугацааны оновчлол
-
Уурхайн машины найдвартай ажиллагаа
-
Уурхайн машины ашиглалт, засвар, техникийн үйлчилгээ
-
Уурхайн машины чанарын үнэлгээ
-
Уурхайн ложистик
-
Уурхайн машины оношилгоо
-
Уурхайн машины эргономик
-
Уурхайн машины
-
Засварын ажлын төлөвлөлт, менежмент
-
Уул, уурхайн машин тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа
Ашигт малтмалын баяжуулалтын технологийн чиглэлээр
-
Газрын ховор элементийн баяжуулалтын технологи
-
Хуурай аргаар баяжуулах технологи
-
Хүдэр бэлтгэх технологийн судалгаа
-
Өнгөт ба үнэт металлын баяжуулалтын технологи
-
Гидрометаллургийн технологийн судалгаа
-
Холимог металлын баяжуулалтын технологи
-
Геометаллургийн технологийн судалгаа
-
Металл бус эрдсийн баяжуулалтын технологи
-
Эрдсийн технологийн судалгаа
-
Пирометаллургийн тэхнологийн судалгаа
-
Баяжуулах, боловсруулах үйлдвэрийн технологийн аудит
-
Баяжуулалтын хаягдас хадгалах байгууламжийн менежмент
Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын чиглэлээр
-
Хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн орчин
-
Хөдөлмөрийн эрх зүй
-
Хөдөлмөрийн хяналт, хяналтыг механизмыг сайжруулах судалгаа
-
-
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, боловсронгуй болгох
-
Үйлдвэрлэлийн процессын аюулгүй ажиллагааг хангах
-
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангах
-
Цахилгааны аюулгүй ажиллагааг хангах
-
Аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга замуудыг боловсронгуй болгох
-
Аюул, ослын шалтгааны судалгаа
-
-
Хөдөлмөрийн эрүүл ахуйг сайжруулах, боловсронгуй болгох
-
Хөдөлмөрийн нөхцөлийг үнэлэх физик параметрүүдийн судалгаа
-
Хөдөлмөрийн нөхцөлийг үнэлэх химийн параметрүүдийн судалгаа
-
-
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн комплекс судалгаа
-
Ажлын байрны аюулыг хөдөлмөрийн нөхцөлөөр үнэлэх
-
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, эрүүл ахуйд нөлөөлөх эргономикийн үзүүлэлтүүдийн судалгаа.
-
БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА:
-
САЛБАРЫН ЭРХЛЭГЧ: ДОКТОР (Ph.D) Г.ГАНБИЛЭГ
-
ЗӨВЛӨХ ПРОФЕССОР: АКАДЕМИЧ, ДОКТОР (Sc.D), ПРОФЕССОР Ц.НАНЗАД
-
ПРОФЕССОР: ДОКТОР (Ph.D), ДЭД ПРОФЕССОР Д.ЭНХБАТ
-
ДЭД ПРОФЕССОР: ДОКТОР(Ph.D), ДЭД ПРОФЕССОР П.АРИУНБОЛОР
-
ГЭРЭЭТ БАГШ: ДОКТОР (Sc.D), ПРОФЕССОР Б.ПҮРЭВТОГТОХ
-
ГЭРЭЭТ БАГШ: ДОКТОР (Ph.D), ПРОФЕССОР Б.АЛТАНТУЯА
-
ГЭРЭЭТ БАГШ: ДОКТОР (Ph.D), ПРОФЕССОР Б.ЭРДЭНЭЦЭЦЭГ
-
ГЭРЭЭТ БАГШ: ДОКТОР (Ph.D), Г.САНДАГДОРЖ
-
АХЛАХ БАГШ: МАГИСТР Ч.ЗЭНДМЭНЭ
-
БАГШ: МАГИСТР Т.БИНДЭРЪЯА
-
БАГШ МАГИСТР Ч.БОЛОРМАА
-
БАГШ МАГИСТР Б.ЛОДОНШАРАВ
-
БАГШ: МАГИСТР Д.ДАЛАЙЦЭЦЭГ
- БАГШ: МАГИСТР С.ЭРДЭНЭЦЭЦЭГ
-
БАГШ: МАГИСТР Г.ЭНХЖАРГАЛ
-
БАГШ: МАГИСТР А.БУЯНЖАРГАЛ
-
СУРГАЛТЫН МАСТЕР МАГИСТР Ц.ЖАВХЛАНТӨГС
Хаяг: Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбар
Геологи, уул уурхайн сургууль
ШУТИС-ийн хичээлийн II-р байр
Бага тойруу 34, Сүхбаатар дүүрэг,
Улаанбаатар, Монгол Улс
Салбарын эрхлэгч, (Ph.D): Г.ГАНБИЛЭГ
Цахим хаяг: ganbileg_g@must.edu.mn
Утас: +976-11-324590