Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан:
Шинжлэх ухаан, технологийн төв номын сан нь шинжлэх ухаан, технологийн чиглэлийн мэдлэг мэдээллээр хангах, цахим мэдээллийн үйлчилгээ, сургалт судалгааны үйл ажиллагааг дэмжих орчин үеийн, таатай орчинг бүрдүүлсэн түшиц газар байна.
ШУТИС-ийн номын сан нь төв болон бүрэлдэхүүн сургуулиудын (БуХС, МХТС, МехТС, ҮТС, ДаТС, ОрТС) номын сангаас бүрдсэн 7 салбар номын сантай, 2100 гаруй уншигчийн суудал, 315000 гаруй ном, 7000 орчим цахим сан, 5100 гаруй сэтгүүл, 54 номын санчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс ШУТТНС нь 900 суудал, 15 үйлчилгээний нэгж, 162500 номын сан хөмрөгөөр уншигчдад үйлчилж байна. Номын сангийн цахим хуудсаар дамжуулан мэдээ мэдээлэл, үйлчилгээг үзүүлж байна.
Монголын их, дээд сургуулиудаас анхны бие даасан номын сангийн барилгатай болсон, нэг цэгийн үйлчилгээ, хурлын танхим, 24 цагийн уншлагын танхим, олон улсын төвүүд зэрэг шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байгаа нь онцлог байна.
ГУУС нь Уншлагын танхим №1 нь номын сангийн Е-504 тоот танхимаар үйлчлүүлэх ба ШУТТНС-ын 5 давхарт байрладаг. Нийт 95 ширхэг оюутны ширээ, 210 суудал бүхий 467.9 м2 талбайтай, мэргэжлийн болон ерөнхий эрдмийн 9507 ном, сурах бичигтэй, 4 номын санч 2 ээлжээр ажилладаг.
Оюутны бие даан суралцах болон багаар ажиллах орчны хангалт:
ШУТИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан оюутнуудын бие даалтын танхимыг байгуулан ажиллаж байна. Энэхүү танхим нь нийт 120 оюутны суудалтай 215.7м2 талбайтай ба зураг зурах зориулалтын ширээ, самбартай номын сангийн Е-303 өрөөгөөр хангаж өгсөн.
Бие даалтын танхим нь оюутнуудад чөлөөт цагаараа бие даан суралцах, мэргэжлийн ангийн оюутнууд хамтран төсөл, хөтөлбөр, бие даалтын ажлаа гүйцэтгэхэд зориулагдсан танхим бөгөөд энэхүү танхим ШУТИС-ийн салбар сургуулиудад суралцаж байгаа бүх хөтөлбөрийн оюутнуудад нээлттэй ажилладаг юм.
Оюутны дотууд байр:
Дотуур байранд амьдрах оюутнуудыг хичээлийн жилийн эхэнд бүртгэж оруулдаг бөгөөд уг ажлыг ШУТИС-ийн Оюутны соёл үйлчилгээний алба, Оюутны холбоо, тухайн сургуулийн оюутны зөвлөлтэй хамтран зохион байгуулж, хариуцаж ажилладаг.
ШУТИС-ийн Эрүүл мэндийн төв
Багш ажилчид, оюутнуудын эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх мөн ажиллаж, сурах, амьдрах нөхцөл бололцоогоор хангах зорилгоор хичээлийн болон оюутны байранд ариутгал, устгал халдваргүйжилтийн ажлыг тогтмол хийлгэхээр мэргэжлийн байгууллагатай гэрээ хийж хэрэгжилтэнд нь хяналт тавин ажилладаг.
ШУТИС-ийн Эрүүл мэндийн төв нь нөхөн сэргээх, дотрын оношлогоо, эмчилгээ явуулах тусгай зөвшөөрөлтэй ба багш, оюутнуудад үйлчлэх бүрэн боломжтой болсон.
Эрүүл мэндийн төв нь орчин үеийн ЭХО аппарат, тархи, зүрхний бичлэг хийх иж бүрэн төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Тус эрүүл мэндийн төв нь багш, ажилчдад үйлчлэхээс гадна оюутнуудад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг.
Цайны газар:
Meal plus1, Meal plus2 цайны газруудтай ба амт чанартай, илчлэг нь тохирсон хоолоор үйлчилдэг. Зай талбай хүрэлцээтэй, агааржуулалт сайтай зааланд хоолны олон төрлийн цэстэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн оюутан багш нарт зориулж өргөн хэрэглээний хүнсний түүхий эдээр богино хугацаанд өөртөө зориулж шим тэжээллэг хоол хийж сургах сургалт явуулдаг.
Спорт заал:
Оюутан залуусын хичээл сургалт, шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулалтыг Спортын төв зааланд хийдэг ба бэлтгэл хийх таатай орчинг бүрдүүлж чадсан. Биеийн тамир, спортын тэнхимийн багш, ажилтнууд волейбол, сагсан бөмбөг, теннисийн бэлтгэлийг хийдэг стандартын шаардлага хангасан заалтай.