Бидний зорилго:
Геологийн шинжлэх ухааны онолын өндөр мэдлэгтэй, геологи, гидрогеологи, инженер геологи, геоэкологи, геофизикийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах чадвартай, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын дэвшилтэт арга, технологийг эзэмшсэн иргэний өндөр ухамсар, соёлтой мэргэжилтэн бэлтгэх явдал юм.
Салбарын бүрэлдэхүүн:
Геологи, гидрогеологийн салбар нь нийт 35 багш, ажилтаны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс:
ШУ-ны доктор (ScD), профессор - 1
Доктор, профессор - 2
Доктор, дэд профессор – 9
Доктор – 27
Магистр – 9
Сургалт:
Манай салбар нь геологи, ашигт малтмалын эрэл хайгуул, геофизик, гидрогеологи, инженер геологи, геоэкологи мэргэжлээр бакалавр, магистрын сургалт геологи, гидрогеологи, инженер геологи, геоэкологи зэрэг хөтөлбөрүүдээр докторын сургалт явуулж байна.
ГЕОЛОГИ
|
Геологи нь Дэлхийг судалдаг, дэлхийг бүрдүүлэгч материал, тэдгээрийн материалын бүтэц, тогтоц, бүрэлдэн тогтсон үйл явцыг судалдаг шинжлэх ухаан юм. Геологи мэргэжлийн үндсэн чиглэл нь геологийн зураглал, ашигт малтмалын эрэл, хайгуул, эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах, практик хэрэглээг эзэмшсэн олон улсын түвшинд ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино. Бид геологийн мэргэжлийн хүрээнд геологийн зураглал, эртний амьтан, ургамал судлах (палеонтологи), эрдэс чулуулаг судлах (минералоги ба петрографи) зэрэг нарийн мэргэжлээр сургадаг.
Төгсөгч нь дараах чадварыг эзэмшинэ. Үүнд:
|
АШИГТ МАЛТМАЛЫН ЭРЭЛ ХАЙГУУЛ
|
Ашигт малтмалын орд үүсэн бүрэлдэх нөхцөл, тэдгээрийн тархалт, байршлын зүй тогтолын талаар онолын өндөр мэдлэгтэй, эрэл, хайгуулын дэвшилтэт арга аргачлал, орчин үеийн техник, технологийг эзэмшсэн, геологийн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтэн бэлтгэнэ.
Төгсөгч нь дараах чадварыг эзэмшинэ. Үүнд:
|
ГЕОФИЗИК
|
Дэлхийн дотоод бүтцийн судалгаа, ашигт малтмалын ордын эрэл, инженер геологи, археологи ба газрын доорх усны хайгуул, судалгаанд өргөн хэрэглэгддэг орчин үеийн геофизикийн аргуудыг ашиглаж байна. Монгол орны ирээдүйн хөгжлийг тодорхойлох шинжлэх ухаан, практикийн чухал зорилтуудыг геофизикийн мэргэжилтэн шийдэх болно.
Төгсөгч нь дараах чадварыг эзэмшинэ. Үүнд:
|
ГИДРОГЕОЛОГИ
|
Гидрогеологич инженер нь газрын доорх устай холбоотой онол, аргачлал боловсруулах, хөгжүүлэх, хяналт шинжилгээ хийх, гидрогеологийн бүх шатны хайгуулын ажлыг явуулах, гидрогеологийн зураг зохиох, уурхайд орж ирэх устай тэмцэх арга, ус шүүрүүлэх системийн загварыг сонгох, уурхайн усны аюулгүй байдлыг хангах, газрын доорх усны найрлага, чанар түүний бүрэлдэн тогтох, тархах зүй тогтолыг илрүүлэх, газрын доорх усны бохирдол, түүнээс хамгаалах, нөхөн сэргээх мэдлэгийг олгоно.
Төгсөгч нь дараах чадварыг эзэмшинэ. Үүнд:
|
ИНЖЕНЕР ГЕОЛОГИ, ГЕОТЕХНИК
|
Бүх төрлийн инженерийн барилга байгууламж барих тохиромжтой талбайг сонгох, түүний хэвийн ашиглалтыг хангах геологи орчны инженер геологи, геотехникийн нөхцөлийг судална.
Төгсөгч нь дараах чадварыг эзэмшинэ. Үүнд:
|
Судалгааны ажлын хүрээ:
-
Монгол орны геологийн хөгжил, магматизм, тектоникийн уялдаа холбоо, геодинамик хөгжил
-
Геологийн зураглал, структурын судалгаа
-
Магмын, хувирмал, тунамал чулуулгийн петрологи, геохими, геохронологи
-
Минералоги, петрографи, хүдрийн эрдсийн судалгаа
-
Палеонтологи, стратиграфи, микропалеонтологийн судалгаа
-
Монгол орны неотектоник, дөрөвдөгчийн геологи
-
Ашигт малтмалын ордын геологи
-
Ашигт малтмалын ордын эрэл, хайгуулын аргачлал
-
Ашигт малтмалын ордын нөөцийн тооцоолол, үнэлгээ
-
Ашигт малтмалын ордын геофизикийн судалгаа
-
Археологи, соёлын өвийг авран хамгаалах геофизикийн судалгаа
-
Инженер-геофизик, газар хөдлөлийн судалгаа
-
Гео-информатик, геофизикийн судалгаа
-
Эрдэс түүхий эдийн эдийн засаг, менежмент
-
Геомэдээллийн боловсруулалт ба тайлалт
-
Бүс нутгийн гидрогеологи, инженер геологи, геоэкологийн судалгаа
-
Газрын доорх усны нөөцийн менежмент
-
Ашигт малтмалын ордын гидрогеологи, инженер геологи, геоэкологи
-
Гидрогеологи, инженер геологи, геотехник, геоэкологийн загварчлал
-
Рашаан, термал усны судалгаа
-
Тухайлсан инженер геологи, геотехник
-
Грунт судлал ба инженер геологи
Бид дараах чиглэлээр хамтран ажиллах боломжтой:
-
Геологи, гидрогеологи, инженер геологи, геофизик мэргэжлээр бакалавр, магистр, докторын түвшний мэргэжилтэн бэлтгэх, удирдах
-
Геологи, гидрогеологи, инженер геологи, геотехник, геоэкологи, ашигт малтмалын эрэл, хайгуул, геофизикийн чиглэлээр бүх шатны судалгаа явуулах, хамтран төсөл хэрэгжvvлэх, зөвөлгөө өгөх
-
Өөрийн сургуулийн материаллаг бааз, лаборатори, программ хангамж, тоног төхөөрөмж дээр тулгуурлан бүх төрлийн чулуулаг болон ул хөрсний дээжинд лабораторийн иж бүрэн шинжилгээ хийх
-
Бэлтгэж буй мэргэжлийн чиглэлээр ном сурах бичиг болон хамтын бүтээл туурвих, редакторлах, хэвлүүлэх
-
Монгол орны эрдэс баялгийн салбарын бүхий л чиглэлд тулгамдаж буй асуудлаар эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах
БАГШ, АЖИЛТНЫ ТАНИЛЦУУЛГА
|
Овог нэр:
|
Д.ЭНХБАЯР
|
Салбар:
|
Геологи, гидрогеологийн салбар
|
|
Албан тушаал:
|
Салбарын эрхлэгч
|
|
Мэргэжил:
|
Гидрогеологи
|
|
Цол, зэрэг:
|
Доктор (Ph.D)
|
|
Судалгааны чиглэл:
|
Газрын доорх усны загварчлал, газрын доорх усны тэжээмж
|
|
Утасны дугаар:
|
976-80044109
|
|
И-мэйл хаяг:
|
||
|
|
|
|
Овог нэр:
|
О.ГЭРЭЛ
|
Салбар:
|
Геологи, гидрогеологийн салбар
|
|
Албан тушаал:
|
Геологийн шинжлэх ухааны төвийн захирал
|
|
Мэргэжил:
|
Геологи, петрологи
|
|
Цол зэрэг:
|
Шинжлэх ухааны доктор, профессор
|
|
Судалгааны чиглэл:
|
Петрологи, геохими, хүдэржилт
|
|
Утасны дугаар:
|
976-99121226
|
|
И-мэйл хаяг:
|
gerel@must.edu.mn
|
|
|
|
![]() |
Овог нэр
|
С.ЖАРГАЛАН |
Салбар:
|
Геологи, гидрогеологийн салбар | |
Албан тушаал:
|
Профессор | |
Мэргэжил:
|
Ашигт малтмалын эрэл, хайгуул | |
Цол, зэрэг:
|
Доктор (PhD), Профессор | |
Судалгааны чиглэл:
|
Ашигт малтмалын ордын гарал үүсэл, эрэл хайгуул, Металлогени, Геохими | |
Утасны дугаар:
|
976-99239467 | |
И-мэйл хаяг:
|
jargalan@must.edu.mn; sjrgln@gmail.com | |
|
|
- Салбарын эрхлэгч, доктор (PhD) Д.Энхбаяр
- Шинжлэх ухааны доктор (ScD), профессор Н.Батсүх
- Доктор (PhD), профессор С.Жаргалан
- Доктор (PhD), дэд профессор Д.Оюун
- Доктор (PhD), дэд профессор Н.Буянхишиг
- Доктор (PhD), дэд профессор Б.Мөнхцэнгэл
- Доктор (PhD), дэд профессор Г.Сэрсмаа
-
Магистр (MsC) Я.Болормаа
-
Доктор (PhD) О.Мөнхцэцэг
-
Доктор (PhD) Б.Сийлэгмаа
- Доктор (PhD) Б.Наранчимэг
-
Доктор (PhD) Ж.Эрдэнэбаяр
-
Доктор (PhD) Н.Болорчимэг
-
Доктор (PhD) C.Oюунгэрэл
-
Доктор (PhD) О.Жавхлан
-
Магистр (MsC) Д.Хашбат
-
Доктор (PhD) Ц.Амарсайхан
-
Магистр (MsC) Г.Баярмаа
-
Магистр (MsC) Г.Дамдинжамц
- Магистр (MsC) А.Эрдэнэцэцэг
-
Магистр (MsC) Б.Оюунтөгс
Холбоо барих хаяг:
Геологи, гидрогеологийн салбар
Утас: (976-11) 324590, дотуур утас 2216,
+976-80044109
Факс: (976-11)-312291
И-мэйл: denkhbayar@must.edu.mn