Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны 02 дугаар сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг хоёр тал байгуулсан ба хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад ховор металлын судалгааны төв байгуулах төсөл хэрэгжиж буй.
Тус төслийн хэрэгжүүлэгч БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн /KIGAM/ болон “ISAN Consulting Group” компанийн төлөөллүүдийг Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд хүлээн авч уулзав.
Уулзалтад Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ, Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо. Энэ үеэр чухал ашигт малтмалын чиглэлээр мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад үе шаттай хамруулах, хамтарсан судалгааны ажлыг гүйцэтгэх боломжуудын талаар санал солилцов.
Ашигт малтмал, газрын тосны газар
Оюутны эрдэм шинжилгээний хурлын зар
Gestern besuchter Botschafter Kulitz die Mongolian University of Science and Technology (MUST).
Германы Элчин сайд Кулитц Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-д зочиллоо.
“Бадрах Энержи” ХХК Геологи, уул уурхайн сургуулийн сургалтын танхимыг иж бүрэн тохижуулжээ
Students will be participating in technical vocational training under the Indian Government's ITEC program