Энэтхэгийн Засгийн газрын ITEC хөтөлбөрийн хүрээнд Техник мэргэжлийн сургалтад хамрагдахаар боллоо.
binderya@must.edu.mn

ГУУС-ийн Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл бакалаврын хөтөлбөрт суралцаж буй 17 оюутан, мэргэжлийн багш нарын хамт Энэтхэгийн Засгийн газрын ITEC хөтөлбөрийн хүрээнд 2025 оны 3-р сарын 6-наас 5-р сарын 10-ны хооронд 10 долоо хоногийн турш Техник мэргэжлийн сургалтад хамрагдахаар боллоо. Энэтхэгийн элчин сайдын яам, Газрын тос боловсруулах үйлдвэрийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.

    

Дашрамд дурдахад, энэ хөтөлбөрөөр суралцдаг бүх оюутнуудад МУ-ын Засгийн газраас сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгодог билээ.

ГУУС, ГТӨС