Эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалтыг татах, нөөцийг нэмэгдүүлэх геологийн эрэл, хайгуулын ажлыг төрөөс тогтоосон газар нутагт гүйцэтгэх, энэ чиглэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оруулах нь төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын үндсэн чиглэлийн нэг бөгөөд ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь эрдэс баялгийн салбарт баримтлах үндсэн бодлого юм.
Ашигт малтмалын газар 1-р сарын 26-ны өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авч, шийдвэрлэж эхлэх ба юуны өмнө хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн хуулийн этгээд АМГ-т хүрэлцэн ирж бүртгэл хийлгэх шаардлагатай юм байна.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.9 % буюу 31 сая га талбайд олгоно. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон буюу хязгаарласан талбай Монгол Улсын нутаг дэвсгэрийн 71.5% хувийг эзэлж байна. Монгол улсын нутаг дэвсгэрийн 13.4 хувь буюу 20.9 сая га талбайд өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл, харин 6.5 хувь буюу 10.1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгоно.
ГУУС-ИЙН Доктор (Ph.D) Б.ИШМЭНДИЙН НЭРЭМЖИТ БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ 50 ДАХЬ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Эрдэс боловсруулалт инженерчлэлийн салбараас “Сэргээгдэх эрчим хүч, автоматжуулалт” сэдэвт семинари зохион байгууллаа.
Спортын наадмын урилга
ШУТИС-ийн Ашигт малтмал, баяжуулалтын технологийн ангийн оюутан Б.Бат-Эрдэнэ
ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн багш А.Буянжаргал