Улсын физикийн XXXV олимпиадад оролцсон 1 сурагчид суралцах эрх, тэтгэмж олгохоор боллоо.
t_bindee@yahoo.com

Улсын физикийн XXXV олимпиадад оролцсон 1 сурагчид суралцах эрх, тэтгэмж олгохоор боллоо. 

Монголын Геодези, Фотограмметр, Зураг Зүйн Холбоо нь 20 жилийн ойгоо тохиолдуулан, ШУТИС-ГУУСургуультай хамтран ажиллах гэрээ болон нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 08-наас 11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Улсын физикийн XXXV олимпиадад оролцсон 1 сурагчид ГЕОДЕЗИ хөтөлбөрөөр суралцах эрх, 1 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг бүхий батламж олгов.

Эрхийг тус олимпиадад тусгай байр эзэлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Э.Баттулга хүртлээ. Батламжийг холбооны гишүүн, Геосурвэй ХХК-ийн инженер А.Алтанчимэг 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Э.Баттулгын багш Даваахүүд гардуулан өглөө. Э.Баттулгад сурлагын өндөр амжилт хүсье.

ГУУС, Геодезийн салбар, МГФЗЗХолбоо