Элсэлтийн шалгалтгүй элсэгчдийн бүртгэл
binderya@must.edu.mn

Элсэлтийн шалгалтгүй элсэгчдийн бүртгэл

2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт Танхим/эчнээ/, Танхим ба танхимын бус хосолсон/өдрийн/, Өдрийн сургалтаар элсэх хүсэлтэй дараах шаардлага хангасан иргэдийг бүртгэнэ. Үүнд:

  1. Аль нэг их, дээд сургуульд дэд бакалавр, бакалаврын боловсрол эзэмшсэн иргэн;

  2. Элсэлт авах бакалаврын хөтөлбөрийн чиглэлээр политехник коллеж, шаталсан сургалттай дээд боловсролын сургалтын байгууллагын төгсөгч;

  3. Элсэлт авах бакалаврын хөтөлбөрийн чиглэлээр 3-с дээш жил ажилласан, 30-с дээш настай иргэн;

Элсэх хүсэлтэй иргэд элсэлтийн вэб-ээр /www.elselt.edu.mn/ “ЭШ-гүй элсэлтийн бүртгэл” хэсгийн Танхим/эчнээ/, Танхим ба танхимын бус хосолсон/өдөр/ бүртгэл, Өдрийн шууд элсэлтийн бүртгэл, 30+(3) элсэлтийн бүртгэл тус бүрийн санамж-тай танилцан, 2024 оны 12-р сарын 18-наас 2025 оны 01-р сарын 13-ныг хүртэл бүртгүүлнэ үү.   

Танхим/эчнээ/, Танхим ба танхимын бус хосолсон/өдрийн элсэлт авах хөтөлбөрүүд:

 

Өдрийн шууд элсэлт ба 30+(3) элсэлт авах хөтөлбөрийн жагсаалтыг энд-с харна уу.

ШУТИС, Элсэлтийн дэд комисс