ШУТИС болон бусад их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, өмнө нь аль нэг их, дээд сургуульд дипломын, бакалаврын зэрэг эзэмшсэн иргэн, эсвэл тодорхой мэргэжлийн чиглэлээр ажиллаж байгаа иргэдийг ШУТИС-аас санал болгож байгаа бакалаврын түвшний хичээлүүдээс өөрийн сонирхлын дагуу 12 хүртэл багц цагийн 1-4 хичээл сонгон суралцахыг санал болгож байна.
Сургалтын бүртгэл:
Суралцах хүсэлтэй иргэдийг 2024 оны 12-р сарын 25-с 01-р сарын 13-ны өдрүүдэд Элсэлтийн вэб-ийн /www.elselt.edu.mn/ Зэргийн бус сургалт хэсэгт бүртгүүлнэ. Хичээлийн жагсаалтыг хавсралтаас харна уу.
Сургалтын хугацаа:
“Сургалтын нэгдсэн хуанли”-ийн дагуу 01-р сарын 20-ноос 16 долоо хоногийн турш долоо хоногт 1-2 удаа танхимын сургалтаар.
Сургалтын үр дүнгийн баталгаажуулалт:
Суралцагчийн сонгосон хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварыг сургалтын дүрэм журмын дагуу үнэлж гэрчилгээ олгоно.
Сургалтын төлбөр:
Сургалтын төлбөрийг ШУТИС-ийн бакалаврын сургалтын 1 багц цагийн үнэлгээгээр тооцно.
Сургалтын бодлого, хөтөлбөрийн алба
Төрийн өмчийн их сургуулиуд судалгаа, инновац, хамтын ажиллагааны чиглэлээр гэрээ байгууллаа
Global Hybrid Classroom (GHC) хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Цинхуа Их Сургуулиас ШУТИС-ийн оюутнуудад санал болгосон хичээлүүдийг онлайнаар судлах сонирхолтой оюутнуудыг урьж байна.
Эрчим хүчний системийн 2025.01.23-ны өдрийн оргил ачаалал
KANEKOKIKAI Inc. JOB FAIR 2025, JAPAN
ЭМГЭНЭЛ Пунсалмаагийн ОЧИРБАТ