ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XXIII ЧУУЛГАН”-ны шилдэг бүтээлийн уралдаан зохион байгуулагдлаа
t_bindee@yahoo.com
ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XXIII ЧУУЛГАН”-ны шилдэг бүтээлийн уралдаан зохион байгуулагдлаа
Шилдэг бүтээлийн үзэсгэлэн танилцуулга 2024 оны 04 дүгээр сарын 26-нд хичээлийн VIII байр 12 давхарт 11:00-15:00 цагт нээлттэй явагдлаа.
Оюутнуудын бүтээлийг шүүн тунгаах шүүгчийн бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээр 11:00-15:00 цаг хүртэл тасралтгүй бүтээлүүдтэй танилцаж тус бүр зөвлөгөө өгч, зарим нэг тодруулга хийж, цаашид анхаарах асуудлуудыг нь хэлж нягт нямбай ажиллалаа.   
Шилдэг бүтээл шалгаруулах комиссын бүрэлдэхүүнд:
Комиссын дарга: Н.Эрдэнэхүү (Сургалт, цахим шилжилтийн газрын захирал, доктор (Ph.D), профессор)
Комиссын нарийн бичгийн дарга: Д.Цогзолмаа (Оюутны соёл, үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн, доктоp (Ph.D), дэд профессор)
Оюутны шилдэг бүтээлийг шалгаруулах зөвлөл:
Техник, технологийн салбар зөвлөлд:
  1. Ч.Мягмаржав (БАС-ийн Инженерийн зурагзүйн тэнхимийн Тэнхимийн эрхлэгч)
  2. Д.Сарангэрэл (ЭХС-ийн Цахилгаан техникийн салбарын ахлах багш, доктор (Ph.D))
  3. Н.Саранчимэг (БАС-ийн Барилгын инженерийн салбарын ахлах багш, доктор (Ph.D))
  4. Ж.Балжинням (ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрийн технологийн инженерчлэлийн  салбарын ахлах багш)
  5. Б.Баярсайхан (МТС-ийг Механик, мехатроникийн салбарын дэд профессор, доктор (PhD), дэд профессор)
Дизайн, хүмүүнлэг, байгалийн ухааны салбар зөвлөлд:
  1. Ж.Энхтүвшин (БАС-ийн Архитектурын салбарын эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч, доктор (PhD), дэд профессор))
  2. Т.Баттөмөр (ХШУС-ийн Химийн Математикийн тэнхимийн ахлах багш, доктор ( Ph.D), дэд профессор)
  3. Да.Баярмаа (БУХС-ийн Бизнесийн удирдлагын салбарын Дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор) 
  4. Б.Сэргэлэн (ҮТС-ийн Дизайны салбарын дэд профессор, доктор (Ph.D))
  5. Л.Чойжилмаа (ГХС-ийн Ази судлалын салбарын дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор) нар ажиллав.
Шүүгчдийн үнэлгээгээр дараах бүтээлүүдээр тэргүүн байрыг эзэллээ.  
 
Бүтээлийн нэр
Оюутны овог нэр
Сургууль, анги, курс
Удирдсан багш
ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ
 
ТЭРГҮҮН БАЙР
1.
“ТАРВАСЫН ХАЛЬСАН БЭЛДМЭЛ” сэдэвт
Г.Бүжинлхам
ҮТС, Хүнсний чанар аюулгүй байдлын хөтөлбөр IV курс
Х.Мөнхзаяа Доктор, дэд проф
 
ДЭД БАЙРАНД
1.
ХОЁР ДАЛБАНТ БАГА ОВРЫН САЛХИН ТУРБИНЫ PITCH БОЛОН YAV УДИРДЛАГЫН ЗАГВАРЧЛАЛ
С.Маргад, Г.Оргил, А.Ариунболд, Д.Мөнхцэцэг
ЭХС, СЭХ-III курс
М.Нүүдэл  
 
ГУТГААР БАЙРАНД
1.
НИСГЭГЧГҮЙ НИСЭХ АППАРАТАД ЗОРИУЛАГДСАН ДОТООД ШАТАЛТЫН ХӨДӨЛГҮҮРИЙН ТУРШИЛТЫН СТЕНД
А. Цэлмүүн, М.Батцэнгэл
МехТС,Нисэх техникийн механик III курс
Г.Амармэнд доктор (Ph.D), ахлах багш
ДИЗАЙН, ХҮМҮҮНЛЭГ, БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАР
 
ТЭРГҮҮН БАЙР
 
 
 
1.
ОЮУТНЫ БАЙРНЫ УДИРДЛАГЫН СИСТЕМ
Д.Батбилэгт
МХТС,Программ хангамж, IV курс
Д.Золзаяа, КУС-ын дэд профессор, Доктор (Ph.D)
 
ДЭД БАЙРАНД
 
 
 
1.
XR ОРЧИН ДАХЬ МОДЕЛИЙН БОЛОВСРУУЛАЛТ
Г.Өлзий-Орших
ҮТС, Компьютерийн график дизайн IV курс
М.Номин, магистр
 
ГУТГААР БАЙРАНД
 
 
 
1.
“БОГД ХААНЫ ХАЙСТАЙН ЛАВИРАН ОРДОН” ВИРТУАЛ ОРЧИН
Г.Ганчимэг
ҮТС, Компьютерийн график дизайн IV курс
М.Номин, магистр
Шилдэг удирдагч багшаар:
  1. ЭХС-ийн Сэргээгдэх эрчим хүчний салбарын багш М.Нүүдэл
  2. МХТС-ийн Компьютерын ухааны салбарын дэд профессор, Доктор (Ph.D) Д.Золзаяа, нар шалгарч Батламж, мөнгөн шагналаар шагнав.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд  ЭШ хурал зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Оюутны соёл, үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D), дэд профессор Д. Цогзолмаа, шүүгч нарын бүрэлдэхүүнтэйгээр оролцоо.  
Шүүгч нарыг төлөөлөн Механик, тээврийн сургуулийн Механик, мехатроникийн салбарын дэд профессор, доктор (PhD), дэд профессор Б.Баярсайхан, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Бизнесийн удирдлагын салбарын Дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор Да.Баярмаа нар үг хэлж, баяр хүргэж судалгааны ажлаа улам баяжуулан судлах их амжилтыг хүслээ.

 

Шилдэг бүтээлийн уралдаанд оролцсон оюутнуудын бүтээлийн танилцуулгын тусгай дугаараар эмхэтгэн гаргаж нийтийн хүртээл болгоно.

Оюутны хөгжил, соёл, үйлчилгээний алба