МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА, ЧИГЛҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ ӨГСӨН АЖЛЫН ТАЙЛАН
binderya@must.edu.mn
ГУУС-ИЙН УТС-ЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ШИНЭЭР ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА, ЧИГЛҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ ӨГСӨН АЖЛЫН ТАЙЛАН
2024-09-06
         2024 оны 9-р сарын 06 өдөр ШУТИС-ийн Төв байрны Урлаг зааланд 2024-2025 оны хичээлийн жилд ГУУС-ийн Уул уурхайн ашиглалтын технологи, Уул уурхайн маркшейдер, Уул уурхайн ашиглалтын технологи (2+2 хамтарсан) хөтөлбөр болон Уул уурхайн геотехникийн бакалаврын хөтөлбөрөөр шинээр элссэн  199 оюутнуудад чиглэсэн сургууль болон мэргэжлийн онцлогийг танилцуулах, чиглүүлэх сургалтыг салбарын Ахмад багш нарын төлөөлөл профессор, доктор (Sc.D) Я.Гомбосүрэн, Салбарын эрхлэгч доктор (Ph.D) Г.Уранбайгаль болон багш нар зохион байгуулж шинэ элсэгчиддээ дурсгалын зүйл гардуулав.  
Уулзалт-сургалтын үеэр ШУТИС-ийн зорилго, бодлого үйл ажиллагаа, салбар сургуулиуд, номын сан, оюутны байр, цайны газар, оюутны хөгжил үйлчилгээ, оюутны тэтгэлэгт хөтөлбөр болон ГУУС-ийн салбаруудын танилцуулга хийсэн.
Мэргэжлийн холбоод, мэргэжлийн  хэрэгцээ, шаардлага, шалгуур, ажлын байрны хүртээмжийн талаар уулзалт сургалтыг хөтлөн ая дууны мэндчилгээг шинэ элсэгчдэдээ Ахлах багш, доктор (Ph.D) Б.Улаанбаатар хүргэв.
 
Уурхайн технологийн салбарын хөтөлбөр тэдгээрийн уялдаа болон Мэргэжлийн хөтөлбөр тус бүрээр мөрдөх сургалтын төлөвлөгөө/стандарт; оюутны сургалт (кредит систем; хичээлийн өмнөх холбоо; сондгой; тэгш долоо хоног; лекц, лаборатори, семинар цагуудын ялгаа, дадлага гэх мэт), эрдэм шинжилгээ (оюутны эрдэм шинжилгээний хурал, олимпиад, уралдаан тэмцээн гэх мэт), олон нийтийн үйл ажиллагаа (ёс зүй арга хэмжээ, хандлага, сайн дурын үйл ажиллагаа, урлаг, спортын наадам, оюутан цэрэг гэх мэт), мэдээллийг Уул уурхайн ашиглалтын технологийн хөтөлбөр хариуцсан дэд профессор,   доктор (Ph.D) Ц.Ариунжаргал, Уул уурхайн маркшейдерийн багш Г.Хонгорзул, Уул уурхайн ашиглалтын технологи (2+2 хамтарсан) хөтөлбөрийн зөвлөх багш Б.Тамир болон Уул уурхайн геотехникийн багш Э.Орхон нар хүргэв.
 
Шинэ элсэгч оюутнуудтайгаа дурсгалын зураг авахуулан бэлэг дурсгалын зүйл гардуулан зөвлөмж өгөх сургалт маань нээлттэй, үр дүнтэй болж өндөрлөлөө.
 
Уурхайн технологийн салбар