Оюутнуудад зориулсан эрүүл мэндийн сургалт болох гэж байна.
ganbii

Эрүүл мэнд, спортын яам “Оюутны эрүүл мэндийн дэмжих аян”-ы хүрээнд оюутан залуучуудын эрүүл мэндийг дэмжих, эрсдэлт зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл, сургалт сурталчилгаа, ухуулга нөлөөллийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор оюутан залуусын нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, өвчлөлийн талаарх мэдээлэл, сургалтыг 2016 оны 03 дугаар сарын 28-ны 15:00 цагаас ШУТИС-ийн төв байр, Хурлын танхимд зохион явуулах гэж байна. Нийт оюутан залуус та бүхнийг оролцохыг урьж байна.

ЖичОюутны байранд амьдарч буй нийт оюутан хамрагдахыг анхааруулж байна.

Оюутны хөгжил, үйлчилгээний алба

Эрүүл мэндийн төв