Газрын тосны сургалт, судалгаа, мэдээллийн төв
ganbii

Газрын тосны сургалт, судалгаа, мэдээллийн төв

ШУТИС-ийн Ректорын 2016-2-3-ны А/19 тоот тушаалаар Газрын тосны судалгаа, арга зүйн зөвлөлгөө өгөх, салбарын инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгох сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, мэргэжлийн мэдээллийг дамжуулах, түгээх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий “Газрын тосны сургалт, судалгаа, мэдээллийн төв”-ийг ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тосны инженерийн салбарт түшиглэн байгуулж, гэрчилгээ олгов.

Тус төвийн захирлаар ШУТИС-ийн ГУУС-ийн Зөвлөх профессор, МГТИН-ийн Гүйцэтгэх захирал доктор, профессор, Зөвлөх инженер Ж.Цэвээнжавыг, менежерээр мөн ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тосны инженерийн салбарын ахлах багш, доктор, Зөвлөх инженер А.Баасанжаргал нарыг тус тус томилжээ.