Aвтобусны цахим төлбөрийн карт захиалах оюутнуудын анхааралд
ganbii

Автобусны цахим картыг шинээр захиалах, үргэжлүүлэн сунгах бол дараах бичиг баримтыг  бүрдүүлэн бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд 2016 оны 9 дүгээр сарын 05-ны дотор өгч бүртгүүлнэ үү.

Шинээр автобусны цахим захиалахад

  • Хорооны болон түр оршин суугаа тодорхойлолт;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Оюутны үнэмлэхний хуулбар;
  • Эрхийн бичгийн хуулбар;
  • “Цахим төлбөрийн карт”-ын үнэ болох 3600 төгрөгийг УБСКК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475014869, Төрийн банкны 105700523235 тоот дансанд тушаасан баримт;
  • Мэдүүлгийн загварыг татаж авч бөглөх http://must.edu.mn/mn/niitiin-teevrina-honglolt/;   

Автобусны цахим картыг үргэжлүүлэн сунгахад 

  • Автобусны цахим карт
  • “Цахим төлбөрийн карт”-ын сунгалтын үнэ болох 1000 төгрөгийг УБСКК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475014869, Төрийн банкны 105700523235 тоот дансанд тушаасан баримт;

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА