“Профессор, багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож үнэлэх журам”-ын ахисан түвшний сургалттай холбоотой заалтад өөрчлөлт оруулах талаарх санал асуулга.
ganbii
ШУТИС-ийн “Профессор, багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож үнэлэх журам”-ын ахисан түвшний сургалттай холбоотой заалтад өөрчлөлт оруулах талаар дараах санал асуулгыг авахаар та бүхэнд хүргүүлж байна. Энэхүү санал асуулга нь таны цаашдын сургалт, судалгааны ажлын ачааллыг зохицуулах, кредитийн илүүгүй байх нөхцөл боломжийг  бүрдүүлэх, эрдэм шинжилгээ, су далгааны ажлаа бодитоор үнэлүү лэх, магистр, докторын сургалтын чанарт нөлөөлөхөд чухал ач холбогдолтой тул судалгаанд оролцож үнэн зөв хариулт өгнө гэдэгт итгэлтэй байна. Энэхүү санал асуулгыг бүрэлдэхүүн сургууль, төв, институтын ЭНБД нар нь салбар,  тэнхмийн эрхлэгч болон эрдмийн зэрэг цолтой багш нараас авч судалгааг загварын дагуу нэгтгэн, АТХА-нд 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дотор ирүүлнэ үү. 
 
АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨРИЙН АЛБА