Оюу толгой” компани 2018 оны шинэ төгсөгч хөтөлбөрөө зарлалаа.
Шинэ төгсөгчийн хөтөлбөр нь их сургуулиа төгсөөд удаагүй байгаа шинэхэн төгсөгчдөд ажлын туршлага олгож, тэднийг сорих, хөгжүүлэх, туршлагатай зөвлөхүүдтэй холбож дадлагажуулах замаар үндэсний шилдэг техникийн мэдлэг бүхий боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн 4 жилийн хугацаатай хөтөлбөр юм. 2011 оноос хойш нийт 114 шинэ төгсөгч тус хөтөлбөрт амжилттай хамрагдаад байна.
2018 онд дараах мэргэжлийн чиглэлийн дагуу 13 шинэ төгсөгчийг шалгаруулан хөтөлбөрт хамруулна.
- Механикийн инженер
- Цахилгааны инженер
- Боловсруулалтын инженер
- Уул уурхайн инженер
- Геотехникийн инженер
- Хүний нөөц
- Автоматжуулалт, Цахилгаан, Мэдээллийн технологи
Хөтөбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, сонгон шалгаруулах үйл явцтай дараах холбоосоор танилцана уу. http://ot.mn/шинэ-төгсөгчийн-хөтөлбөр/
Шалгуур үзүүлэлтийг хангаж буй хүмүүс http://ot.mn/ажлын-байр/ холбоосоор хандан өргөдлийн маягт болон бусад шаардлагатай бичиг баримтыг 5-р сарын 25-ны дотор багтаан илгээнэ үү.
Амжилт хүсье!
|Advisor Talent Pipeline and Training|Growth & Innovation|
|Tel:+976 1133 1880 ext 3666|Fax:|Cell:+976 9907 4831|
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг олгох, сунгах сургалтанд урьж байна
Багшлах эрх олгох сургалт удахгүй явагдана.
ШУТИС-ийн санхүүжилттэй төсөл сонгон шалгаруулна.
Сурган зүйн боловсрол олгох Багшлах эрхийн сургалтын “Бямба”-ын анги бүртгэл явагдаж байна
Эрдэм шинжилгээний хурлын зарлал, мэдээлэл