БНХАУ-ын “Шинь Шинь ХХК”-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
t_bindee@yahoo.com

БНХАУ-ын “Шинь Шинь ХХК”-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирал проф.Б.Очирбат, Шинь Шинь ХХК-ны гүйцэтгэх захирал ноён Сун Гуй Мин нар 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ.

 

Энэхүү санамж бичгийн хүрээнд Шинь Шинь компанийн ажилчдыг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль (ГУУС)-д сургах, чадавхжуулах сургалт зохион байгуулах; ГУУС-ийн оюутан, суралцагчдыг тус компанид мэргэжлийн дадлага хийлгэх , төгсөгчдийг ажлын байраар хангах;  багш ажилчдын хамтарсан эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажил гүйцэтгэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон болнo.