ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хянах, хөтлөн явуулах, манлайлах, гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хамгаалах болон эрсдэлгүй ба аюулгүй ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, уул уурхайн геотехникийн асуудал шийдэх судалгаа хийх чадвартай нарийн мэргэжлийн инженерийг бакалаврын болон ахисан түвшинд бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
ХӨТӨЛБӨРИЙН БОЛОВСРОЛЫН ЗОРИЛТУУД-PEOS:
-
Хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээтэй нийцүүлэн, оюутанд ажлын байранд шаардагдах мэргэжлийн болон харилцааны ур чадварыг тэгш хөгжүүлэх;
-
Уул уурхайн хөгжлийн орчин үеийн арга технологитой хөл нийлүүлж, үйлдвэрлэлтэй нягт хамтран ажиллаж, дадлагад суурилсан хэлбэрээр лаборатори, программ хангамж ашиглан практик ур чадвар эзэмшүүлэх;
-
Нийгэм эдийн засаг, үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухаанч байр сууринаас тооцоо судалгаатай хандаж, оновчтой шийдвэр гаргах дадалтай болгох;
-
Инженерчлэлийн тодорхой чиглэлээр онолын судалгаа хийж, инновац болон мэдлэг үйлдвэрлэх чиглэлээр үр бүтээлтэй ажиллах чадварыг эзэмшүүлэх;
-
Хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч, иргэний нийгмийн идэвхтэй гишүүний хандлагыг төлөвшүүлэх;
-
Төгсөгчийн загвар, хөтөлбөрийн суралцахуйн үр дүнд тулгуурлан мэргэжилтэн бэлтгэх;
ХӨТӨЛБӨРИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГҮҮД-PLOS:
A. МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАР
A1. Дээд боловсролын болон инженерийн суурь мэдлэг эзэмших
А2. Хөрс ба чулуулгийн механикийн суурь мэдлэгт тулгуурлан өгөгдлийг сан бүрдүүлэх, боловсруулах
А3. Геомеханикийн суурь мэдлэгт тулгуурлан уурхайн даралтыг тооцоолох
А4. Хэмжилт, туршилт, тооцоолол хийж дүгнэх
А5.Чулуулгийн шинж чанарыг таних
А6. Структур геологийн мэдлэгт тулгуурлан, геотехникийн өгөгдлийн сан бүрдүүлэх
A7. Уурхайн гидрогеологийн нөхцөлийг тодорхойлж, уурхайн тогтворжилтод нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох
А8. Уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах
А9. Тоон системийн загвар гаргах
А10. Геотехникийн төсөл зохиомж, загвар гаргах
А11. Уурхайн төлөвлөлт, төсөл зохиомжийг геотехникийн нөхцөлтэй уялдуулан гаргах А12. Уурхайг аюулгүй ба эрсдэлгүй ашиглах
B . ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР
B1. Төрөлх хэл болон гадаад хэлээр бичиг баримт боловсруулах, илтгэх, тайлагнах, өөрийгөө амаар болон бичгээр илэрхийлэх
B2. Мэдээллийн технологийг ажил амьдралдаа үр бүтээлтэй, өргөнөөр хэрэглэх
B3. Багийн гишүүнээр болон багийг ахлан үр дүнтэй хамтран ажиллах
B4. Соёлын ялгааг хүндэтгэн харилцах
B5. Өөрийгөө болон бусдыг удирдан, манлайлах
C . АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭХ ЧАДВАР
C1. Асуудлыг олж тогтоон, тогтсон практикийг сайжруулах шийдлийг зохион бүтээх
C2. Нөхцөл байдалд тохирох шинэ санаа гаргах
D . ТУНГААН ЦЭНЭХ ЧАДВАР
D1. Өөрийн үзэл бодол, шийдвэрээ хамгаалах ур чадвар
D2. Гаргасан шийдвэрт анализ хийх, үнэлэх, дүгнэлт гаргах чадвар
Е. МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ
E1. Нийгмийн болон иргэний үүрэг хариуцлагыг ухамсарлаж, нийгмийн идэвхтэй гишүүн байх
E2. Хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байх
E3. Академик ёс зүйн хэм хэмжээг баримтлах
ТӨГСӨГЧИЙН АЖИЛЛАХ ГОЛ АЖЛЫН БАЙРУУД:
- Төр захиргааны байгууллага (Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, Газрын тосны газар, )
- Их дээд сургууль (Гадаад дотоодын, төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургууль)
- Эрдэм шинжилгээний байгууллага (Уул уурхайн хүрээлэн)
- Уул уурхайн үйлдвэр, компани
- (RioTinto, Оюу толгой ХХК,
- Эрдэнэс Монгол ТӨҮГ, Эрдэнэс таван толгой ХК,
- Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ – Эрдэнэтийн овоо зэс молибдены хүдрийн ил уурхай
- Багануур ХК – Багануурын нүүрсний ил уурхай,
- Шивээ-Овоо ХК - Шивээ-Овоогийн нүүрсний ил уурхай,
- Шарын гол ХК – Шарын голын нүүрсний ил уурхай,
- Монголросцветмет ТӨҮГ-Бор-Өндөрийн хүдрийн далд уурхай, Баргилтын төмрийн хүдрийн ил уурхай, Заамрын-Эх алтны шороон орд
- Болд Төмөр Ерөө гол төмрийн хүдрийн ил уурхай,
- Бороо Голд алтны үндсэн орд- ил уурхай,
- Энержи ресурс ХХК-Ухаа худагийн нүүрсний ил уурхай, Баруун нарангийн нүүрсний ил уурхай
- Алтай хүдэр ХХК - Таян нуурын хүдрийн ил уурхай г.м