Бидний зорилго
Монгол орны хатуу ашигт малтмал, ус, газрын тос, хий, инженер-геологийн болон техникийн зориулалттай цооног өрөмдлөг, олборлолт, газрын тосны бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, хангамжийн чиглэлээр дэлхийн түвшний шинэ техник, дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүлэх чадвартай дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх
Товч танилцуулга
1979 оноос өрмийн инженер, 1991 оноос газрын тосны инженерийг дотооддоо бэлтгэх болсон. Анхны элсэлтээ авч эхэлснээс хойш өрөмдлөгийн чиглэлээр 58 удаагийн төгсөлт хийж өрөмдлөгийн инженерээр 470, газрын тосны мэргэжлээр 163 удаагийн төгсөлт хийж газрын тосны чиглэлээр 1283 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн байна. Тус салбарт одоо 10 багш, 4 ажилтан нийт 15 хүн ажиллаж байгаа бөгөөд хичээлийн 1 лаборатори, 4 кабинет, 1 сургалтын полигонтой болно.
Тус салбар нь “Газрын тосны инженер” мэргэжлээр бакалавр, “Газрын тосны барилга байгууламж”, “Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт”, “Газрын тосны өрөмдлөг, олборлолт”, “Хийн дамжуулалт, хангамж” мэргэжлээр судлаач болон мэргэжлийн магистр, “Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт”, “Газрын тосны өрөмдлөг, олборлолт” мэргэжлээр доктор; “Өрөмдлөгийн техник технологи” мэргэжлээр бакалавр, судлаач болон мэргэжлийн магистр, докторын сургалтуудыг тус тус явуулж байна.
Мэргэжлүүд
Газрын тосны инженер
|
Төгсөгч нь дараах мэдлэгийг эзэмшсэн байна. Үүнд:
Төгсөгч нь дараах чадварыг эзэмшсэн байна. Үүнд:
|
Өрөмдлөгийн техник технологи
|
Хатуу ашигт малтмал, ус, инженер геологийн судалгаа, геотехнологийн өрөмдлөгийн техник технологийн асуудлуудыг шийдвэрлэх, хайгуулын өрөмдлөгийн ажлыг удирдан зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх болон шинжилгээ судалгааны ажил явуулах мэдлэг дадлага эзэмшсэн, бакалаврын зэрэгтэй хайгуулын өрөмдлөгийн мэргэжилтэн бэлтгэгдэнэ.
Төгсөгч нь дараах мэдлэгийг эзэмшсэн байна. Үүнд:
Төгсөгч нь дараах чадварыг эзэмшсэн байна. Үүнд:
|
Судалгааны ажлын тэргүүлэх чиглэлүүд
Өрөмдлөгийн чиглэлээр хүндрэлтэй нөхцөлд угаалгын шингэний оновчтой жор боловсруулах, өрөмдлөгийн нөхцлийн хүндрэлийн зэргийг тогтоох, баганат өрөмдлөгийн гулууз дээжийн мэдээлэл агууламжид үнэлгээ өгөх, усны өрөмдлөгийн нөхцлийг үнэлэх, тодорхой нөхцөлд өрөмдлөгийн техник технологийн оновчтой хослолыг тогтоох;
Газрын тос, хийн чиглэлээр газрын тосны тархалт, нөөц, өрөмдлөг, олборлолт-тээвэрлэлтийн техник-технологи, менежмент, газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн үйл ажиллагааны технологи, менежмент, маркетинг, хийн түлшний хангамж, зах зээл, хэрэглээ зэрэг олон чиглэлээр судалгаа хийж байна.
Багшлах бүрэлдэхүүний танилцуулга:
- Салбарын эрхлэгч: доктор (Ph.D), дэд профессор М.ОЮУНТӨГС
- ПРОФЕССОР: доктор (PhD), дэд профессор C.ГАНТӨМӨР
- Дэд профессор: доктор (PhD), дэд профессор В.АЛИМАА
- Дэд профессор: доктор (PhD), дэд профессор Д.УНДАРМАА
- Дэд профессор: доктор (PhD), дэд профессор Б.НАРАНЦЭЦЭГ
- Ахлах багш: доктор (PhD), дэд профессор А.БААСАНЖАРГАЛ
- Ахлах багш, доктор (PhD) Д.УРГАМАЛСУВД
- Ахлах багш: С.СИЙЛЭГМАА
- Багш: Ц.УДВАЛХОРЛОО
- Сургалтын мастер: Д.СУВД-ЭРДЭНЭ
- Сургалтын мастер: Б.СУВД-ЭРДЭНЭ
- Сургалтын мастер: Д.УУГАНБАЯР
- Сургалтын мастер: Б.МӨНХ-ЭРДЭНЭ
- Полигоны сахиул: Д.ЦЭЦЭГМАА