Геологи, уул уурхайн сургууль нь “Бадрах Энержи” ХХК-тай хамтран НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ зохион байгууллаа
t_bindee@yahoo.com
Геологи, уул уурхайн сургууль нь “Бадрах Энержи” ХХК-тай хамтран НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ зохион байгууллаа
 
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль нь Бадрах энержи ХХК-тай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2024 оны 4-р сарын 22-ны өдөр НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ-ийг амжилттай зохион байгууллаа.  “Бадрах энержи” ХХК нь Дорноговь аймгийн нутагт нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийж, Монгол Улсын ураны салбарт томоохонд тооцогдох төслийг эрчимтэй хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Одоогоор энэхүү төсөлд ажиллаж буй инженер, техникийн ажилтнуудын 96 хувь нь Монгол Улсын иргэд төдийгүй цаашид энэ тоог нэмэгдүүлэн шинээр 700 гаруй ажлын байр бий болгохоор төлөвлөсөн байна.
Иймд Монгол улсад геологи, гидрогеологи, уул уурхайн салбарын боловсон хүчнийг голлон бэлтгэж буй ШУТИС-ийн профессор, багш, оюутнуудад төслийн үйл ажиллагаа болон хүний нөөцийн талаарх танилцуулга, мэдээлэл хүргэхээр “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулав. Өдөрлөгт “Бадрах энержи” ХХК-ийн Хүний нөөцийн албаны захирал Ануар Кaден хүрэлцэн ирж, оюутнуудад ажлын байрны бүртгэл, цалинтай дадлага хийх боломжийн талаарх хэрэгцээтэй мэдээллийг хүргэлээ. “Бадрах энержи” ХХК нь Монгол, Франц улсын хооронд “Орана” группын мэргэжлийн экспертизүүдийн туршлага солилцох, төгсөх ангийн оюутныг дадлагажуулах, хамгийн орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд мөрдөн ажиллахтай холбоотой олон сургалт, хөтөлбөрийг цаашид ШУТИС-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
ГУУС
Олон улсад шалгарсан туршлага бүхий стандартыг мөрдөж, байгаль орчин хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн салбарт шилдэг үзүүлэлттэй ажиллаж буй Бадрах Энержи ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.