Газрын тос, өрөмдлөгийн салбар
Бидний зорилго
Монгол орны хатуу ашигт малтмал, ус, газрын тос, хий, инженер-геологийн болон техникийн зориулалттай цооног өрөмдлөг, олборлолт, газрын тосны бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, хангамжийн чиглэлээр дэлхийн түвшний шинэ техник, дэвшилтэт технологийг эх орондоо  нэвтрүүлэх чадвартай дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх 
 
Товч танилцуулга
1979 оноос өрмийн инженер, 1991 оноос газрын тосны инженерийг дотооддоо бэлтгэх болсон. Анхны элсэлтээ авч эхэлснээс хойш өрөмдлөгийн чиглэлээр 58 удаагийн төгсөлт хийж  өрөмдлөгийн инженерээр 470,  газрын тосны мэргэжлээр  163 удаагийн төгсөлт хийж газрын тосны чиглэлээр 1283 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн байна. Тус салбарт одоо 10 багш, 4 ажилтан нийт 15 хүн ажиллаж байгаа бөгөөд хичээлийн 1 лаборатори, 4 кабинет, 1 сургалтын полигонтой болно.
 
Тус салбар нь “Газрын тосны инженер” мэргэжлээр бакалавр, “Газрын тосны барилга байгууламж”, “Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт”, “Газрын тосны өрөмдлөг, олборлолт”, “Хийн дамжуулалт, хангамж” мэргэжлээр судлаач болон мэргэжлийн магистр, “Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт”, “Газрын тосны өрөмдлөг, олборлолт” мэргэжлээр доктор; “Өрөмдлөгийн техник технологи” мэргэжлээр  бакалавр, судлаач болон мэргэжлийн магистр, докторын сургалтуудыг тус тус явуулж байна.
 
Мэргэжлүүд
Газрын тосны инженер
  • Газрын тосны өрөмдлөгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн зориулалт, хийц, ажиллахзарчим, технологийн үйл ажиллагааг мэддэг;
  • Газрын тос, түүний бүтээгдэхүүний барилга, байгууламжуудын зураг төслийг ашиглаж тэдгээрийг барьж байгуулах;
  • Газрын тос, хийн олборлолтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн зориулалт, хийц, ажиллах зарчим, технологийн үйл ажиллагааг мэддэг;
  • Газрын тос, хий болон тэдгээрийн бүтээгдэхүүний хадгалах, тээвэрлэх, түгээх, газрын тосны терминал, газрын тосны бүтээгдэхүүний агуулах, станц дээр хангамжийн үйл ажиллагааг эрхлэх;
  • Хийн түлшний дамжуулалт, хангамжийн дамжуулах хоолой, сүлжээ, агуулах, станцын тоног төхөөрөмж, аппарат хэрэгслийн зориулалт, бүтэц, ажиллагааны зарчим, тэдгээрийн зураг төсөл зохиох, ашиглах, удирдан зохион байгуулах чадварыг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэгдэнэ.
Төгсөгч нь дараах мэдлэгийг эзэмшсэн байна. Үүнд:
  • Газрын тос, хийн өрөмдлөгийн зорилгыг тодорхойлох, нөхцөлийг үнэлэх, цооногийн хийцийг зохиох, өрөмдлөгийн аргыг сонгох, техник тоног төхөөрөмжийн ажиллах зарчим, өрсийн сумны иж бүрдэл, өрмийн хушууг оновчтой сонгох, технологийн горимуудыг зөв тогтоох, өрөмдлөгийн ажлын менежмент, аюулгүй ажиллагаа, байгаль орчинд үзүүлж болзошгүй хор нөлөөлөл, түүнийг багасгах, арилгах;
  • Газрын тосны салбарын барилга, байгууламж, сав, тоноглол, тоног төхөөрөмжүүдийн бүтэц, бүрэлдэхүүн, газрын тос түүний бүтээгдэхүүний терминал, агуулах, станц, шугам хоолой барих, угсрах, арга технологи, материалын сонголт, тооцох;
  • Газрын тосны ордын давхаргын нээлт, туршилт, шингэн хагалгааны технолооги, орд ашиглалтлын шат дамжлагуудын техник технологи, цооногийн гидродинамикийн судалгаа хийх;
  • Газрын тос, түүний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн арга, техник технологи, терминал, агуулах, түгээх станц, цэгийн сав, тоног төхөөрөмж болон технологийн үйл ажиллагаа болон хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн үеийн хэмжилт, тооцоололт, чанарын хяналтыг хийх;
  • Хийн дамжуулалт, хангамжтай холбоотой хангамж, хэрэглээ, техник технологийн үйл ажиллагаа явуулах, хийн хангамжийн систем болон сүлжээний зураг, төсөл боловсруулах, хийн сүлжээний гидравлик тооцоо, хийн сүлжээний үндсэн арматурууд болон хоолойн хийц материалын сонголт хийх;
Төгсөгч нь дараах чадварыг эзэмшсэн байна. Үүнд:
  • Газрын тосны өрөмдлөгийн зорилгыг ойлгох, геологийн зүсэлт,давхаргын байршил, үзүүлэлтүүдээс хамааруулан цооногийн хийцийг зохиох, зурах, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зориулалтын дагуу зөв сонгох, өрөмдлөгийн технологийн горимууд болон угаалгын шингэн, бэхэлгээний зуурмагийн орцын ба боловсруулалтын тооцоог хийх;
  • Газрын тос, тэдгээрийн бүтээгдэхүүний барилга байгууламж, сав, шугам хоолойн угсралтыг технологийн дагуу гүйцэтгэх, гэмтэл согогийг илрүүлэх, оношлох, засварлах, тохиргоо хийх, зураг дүрслэлийг уншиж ашиглах;
  • Газрын тосны орд ашиглалтын нөхцөлд тохирсон олборлолтын оновчтой техник, технологийг сонгох, угсарч суурилуулах, тэдгээрийн гэмтэл согогийг илрүүлэх, оношлох, засварлах тохиргоо хийх, цоооногийг бүлүүрт шахуурга, өөрийн оргилолт болон хийжүүлэлтээр ашиглах, цооногийн ундаргыг сэргээх, олон үетэй давхаргаас олборлолт явуулах;
  • Газрын тос, түүний бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хүлээн авах, хадгалах, ачих, түгээх үйл ажиллагааг технологийн дагуу гүйцэтгэх, байгууламж, сав, шугам хоолой, тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээ, тохиргоотой холбоотой асуудлуудыг шийдвэрлэх, орчин үеийн программын удирдлагатай иж бүрэн системүүдийн ашиглалт, сав, тоног төхөөрөмжийн зургийг стандартын дагуу боловсруулах, унших;
  • Хийн сүлжээ, түүний тооцоо, ашиглагдах сав тоног төхөөрөмжийн бүтэц, хий түгээх тээвэрлэх, хадгалах, хэрэглэгчдийн захиалгын дагуу хийн түлшний хангамжийн төсөл боловсруулан хэрэгжүүлэх, хийн түлшний хангалтын тоног төхөөрөмж, хоолойн ажлын горим, засвар үйлчилгээ, тохиргоо хийх, хийн түлшний аливаа хийцийн тоног төхөөрөмжийн зургийг стандартын дагуу боловсруулж унших, ашиглах, угсрах, орчин үеийн программын удирдлагатай иж бүрэн системүүдийн ашиглалт үйлчилгээг явуулах;
Өрөмдлөгийн техник технологи
   Хатуу ашигт малтмал, ус, инженер геологийн судалгаа, геотехнологийн өрөмдлөгийн техник технологийн асуудлуудыг шийдвэрлэх, хайгуулын өрөмдлөгийн ажлыг удирдан зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх болон шинжилгээ судалгааны ажил явуулах мэдлэг дадлага эзэмшсэн, бакалаврын зэрэгтэй хайгуулын өрөмдлөгийн мэргэжилтэн бэлтгэгдэнэ.
Төгсөгч нь дараах мэдлэгийг эзэмшсэн байна. Үүнд:
  • Өрөмдлөгт хэрэглэгдэх бүх төрлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн зориулалт, хийц, сонголтын тооцоо хийх аргачлал
  • Геологи-техникийн тодорхой нөхцөлд тохирсон өрөмдлөгийн технологи боловсруулах
  • Өрөмдлөгийн үеийн хүндрэл осолтой тэмцэх, урьдчилан сэргийлэх аргууд
  • Өрөмдлөгийн тоног төхөөрөмж багаж хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх
  • Өрөмдлөгийн ажлыг зохион байгуулах, геологи хайгуулын ажлын арга аргачлал
Төгсөгч нь дараах чадварыг эзэмшсэн байна. Үүнд:
  • Өрөмдлөгийн тоног төхөөрмж, багаж хэрэгслийг сонгох, технологийн горимын боловсруулалт хийх
  • Өрөмдлөгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд дээр бие даан ажиллах
  • Өрөмдлөгт хэрэглэгдэх цэвэрлэгээний бодисыг хэрэглэгдэх нөхцөлд нь тохируулан сонгох
  • Геологи-техникийн тодорхой нөхцөлд цооногийн хийцийг зохиож үзүүрийн багаж хэрэгслийн тооцоо, сонголт хийх
  • Ашигт малтмалын ордын бүх шатны хайгуулын үед цооног өрөмдөх төсөл зохиож, өрөмдлөгийн ажлыг гардан зохион байгуулах
 
Судалгааны ажлын тэргүүлэх чиглэлүүд
Өрөмдлөгийн чиглэлээр хүндрэлтэй нөхцөлд  угаалгын шингэний оновчтой жор боловсруулах, өрөмдлөгийн нөхцлийн хүндрэлийн зэргийг тогтоох, баганат өрөмдлөгийн гулууз дээжийн  мэдээлэл агууламжид үнэлгээ өгөх, усны өрөмдлөгийн нөхцлийг үнэлэх, тодорхой нөхцөлд өрөмдлөгийн техник технологийн оновчтой хослолыг тогтоох;
Газрын тос, хийн чиглэлээр газрын тосны тархалт, нөөц, өрөмдлөг, олборлолт-тээвэрлэлтийн техник-технологи, менежмент, газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн үйл ажиллагааны технологи, менежмент, маркетинг, хийн түлшний хангамж, зах зээл, хэрэглээ зэрэг олон чиглэлээр  судалгаа  хийж байна.
 
Багшлах бүрэлдэхүүний танилцуулга: 
  1. Салбарын эрхлэгч: доктор (Ph.D), дэд профессор М.ОЮУНТӨГС
  2. Зөвлөх профессор: доктор (PhD), профессор  Ж.ЦЭВЭЭНЖАВ
  3. ПРОФЕССОР: доктор (PhD), дэд профессор C.ГАНТӨМӨР
  4. Дэд профессор: доктор (PhD), дэд профессор В.АЛИМАА
  5. Дэд профессор: доктор (PhD), дэд профессор Д.УНДАРМАА
  6. Дэд профессор: доктор (PhD), дэд профессор Б.НАРАНЦЭЦЭГ
  7. Ахлах багш: доктор (PhD), дэд профессор А.БААСАНЖАРГАЛ
  8. Ахлах багш: С.СИЙЛЭГМАА
  9. Ахлах багш: Д.УРГАМАЛСУВД
  10. Багш: Ц.УДВАЛХОРЛОО
  11. Эрхлэгчийн туслах: С.ЖАВХЛАНТӨГС
  12. Сургалтын мастер: Д.СУВД-ЭРДЭНЭ
  13. Сургалтын мастер: Б.СУВД-ЭРДЭНЭ
  14. Сургалтын мастер: Д.УУГАНБАЯР
  15. Сургалтын мастер: Б.МӨНХ-ЭРДЭНЭ
  16. Полигоны сахиул: Д.ЦЭЦЭГМАА
Холбоотой цэсүүд