ШУТИС-ИЙН ГУУС-ИЙН ГТӨС-ЫН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГШ, АЖИЛЧИД, ОЮУТНЫ 6 ТӨРӨЛТ СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
t_bindee@yahoo.com

ШУТИС-ИЙН ГУУС-ИЙН ГТӨС-ЫН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГШ, АЖИЛЧИД, ОЮУТНЫ 6 ТӨРӨЛТ СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ШУТИС-ийн ГУУС-ийн ГТӨС-ын багш, ажилтан, оюутны 6 төрөлт спортын тэмцээнийг ГТӨС болон оюутны “Oil&Gas” клубээс 2024 оны 3 сарын 22, 30, 4-р сарын 3, 6 ны өдрүүдэд тус бүр зохион байгуулж амжилттай болж өнгөрлөө.

Тус тэмцээнд “Газрын тосны инженер” хөтөлбөрөөр суралцаж буй 1, 2, 3, 4 -р курс,  “Газрын тосны боловсруулах үйлдвэрийн инженерчлэл” 1,2 -р курс, “Өрөмдлөгийн инженерчлэл” 1,2 -р курс, “Хийн инженерчлэл” 30+ 1-р курсын оюутан, багш, ажилтан 12 нийт 120 хүн оролцож өрсөлдсөн. Тэмцээний нээлтийг ГТӨС-ын эрхлэгч дэд профессор, доктор (PhD) М.Оюунтөгс нээж үг хэлэв.

2024 оны 3 дугаар сарын 22 ны өдөр ШУТИС-ийн 1- байр 108, 304, 313 тоот өрөөнүүдэд ГТӨС-ын оюутнуудын дунд шатар, даам, Е-спортын тэмцээнийг зохион байгуулсан. Энэ удаагийн тэмцээнд оюуны спортууд нэмэгдэж орсоноор онцлогтой болсон.

 Шатар, даамын тэмцээнд Газрын тосны боловсруулах үйлдвэрийн инженерчлэлийн -2, Газрын тосны инженерчлэл-1,2,3,4,5 курсын нийт 27 оюутан оролцсон ба дараах оюутнууд шагналт байранд шалгарсан.

Шатар:

1-р байр ГТИ-III р курсын оюутан Б.Пунцагаа

2-р байр ГТИ -III р курсын оюутан Э.Эрдэнэбаяр

3-р байр ГТИ-III р курсын оюутан Г.Буманцэрэг нар тус тус шалгарсан байна.

Даам:

1-р байр ГТИ-III р курсын оюутан Г.Мөнх-Ундрал

2-р байр ГТИ -IV р курсын оюутан Л.Цэдэн-Иш

3-р байр ГТИ-III р курсын оюутан Б.Пунцагаа нар тус тус шалгарсан байна.

Е спорт:

1-р байр ГТИ-III р курсын баг тамирчид

2-р байр ГТИ -IV р курсын баг тамирчид

3-р байр ГТИ-II р курсын баг тамирчид тус тус шалгарсан байна.

2024 оны 3 дугаар сарын 30 ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Боулингийн төвд Боулингийн тэмцээнийг зохион байгуулсан. Тэмцээнд Газрын тосны боловсруулах үйлдвэрийн инженерчлэлийн -2, Газрын тосны инженерчлэл-2,3,4 курс, Хийн инженерчлэл 30+ 1-р курсын нийт 20 оюутан, 5 баг оролцсон ба дараах ангиуд шагналт байранд шалгарсан.

Боулинг:

1-р байр ГТИ-IV р курсын баг тамирчид

2-р байр ГТБҮИ -II р курсын баг тамирчид

3-р байр ХИ 30+ I р курсын баг тамирчид тус тус шалгарсан байна.

2024 оны 4 дүгээр сарын 3 ны өдөр wiinner pool billiyard -д биллиярдны тэмцээнийг зохион байгуулсан. Тэмцээнд нийт 27 оюутан оролцсон ба дараах оюутнууд шагналт байранд шалгарсан байна.

Биллиярд:

  • 1-р байр ГТИ-IV р курсын Буяндорж
  • 2-р байр ГТИ-III р курсын Д.Чимэдхүслэн
  • 3-р байр ГТБҮИ-II курсын Төрболд  нар тус тус шалгарсан байна.

Эрэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнд:

  1. р байр ГТИ-IV курсын 1-р баг
  2. р байр ГТБҮИ-II курсын 1-р баг
  3. р байр ГТИ-IV курсын 1-р баг тус тус байр эзэлж медаль, өргөмжлөлөөр шагнагдсан.

Эмэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнд:

  1. р байр ГТБҮИ-II курсын 1-р баг
  2. р байр ГТИ-II курсын 1-р баг
  3. р байр ГТӨС-ын багш нарын 1-р баг тус тус эзэлж медаль, өргөмжлөлөөр шагнагдсан.

Волейболын тэмцээнд:

  1. р байр ГТИ-I  курсын эрэгтэй, эмэгтэй холимог баг
  2. р байр ГТИ-IV курсын эрэгтэй, эмэгтэй холимог 1-р баг
  3. р байр ГТИ-IV курсын эрэгтэй, эмэгтэй холимог 2-р баг тус тус байр эзэлж медаль, өргөмжлөлөөр шагнагдсан.

Тэмцээний хаалтын үеэр шалгарсан баг, тамирчдад медаль, өргөмжлөлийг гардуулж “Шилжин явах цом”-ыг М.Оюунтөгс багштай “Газрын тосны боловсруулах үйлдвэрийн инженерчлэл”-2 курсын баг тамирчид гардан авч 2024-2025 оны ГТӨС-ын багш, ажилчид, оюутны спортын тэмцээнийг зохион байгуулахаар болов.