ГУУС-ИЙН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ХУРАЛ
ГУУС-ийн магистр, доктор оюутны Эрдэм Шинжилгээний нэгдсэн хурал 2022 оны 4-р сарын 04-ний өдөр танхим болон цахим хэлбэрээр ажилттай зохион байгуулагдлаа. Энэхүү хуралд мэргэжлийн салбар дундын эрдэм шинжилгээний хурлаар шалгарсан шилдэг 15 оюутан өөрсдийн судалгааны ажлаар илтгэл хэлэлцүүллээ. Тус хуралд ахисан түвшиний оюутнууд судалгааны ажлын явц, үр дүнг хэлэлцүүлэн, эрдэмтэн профессор багш нараас зөвлөгөө, санал шүүмж авч цаашдын судалгааны ажилдаа тусгадаг.
Зураг 1. Эрдэм шинжилгээний хурлын үйл явц
Хурлын шүүгч багш нарын онооны нийлбэрээр магистр оюутны түвшинд Эрдэс боловсруулалт инженерчлэлийн салбарын магистрант Г.Энкүүш “Ядуу агуулгатай чулуун нүүрсийг XDF-10 төхөөрөмжөөр баяжуулсан туршилтын үр дүн” сэдэвт илтгэлээр тэргүүн байр; дэд байр болон гутгаар байранд ЭБИС-ын магистрант Э.Энхтогтох (“Зэс агуулсан хүчиллэг уснаас зэс ялгах туршилтын судалгаа”), ГГС-ын магистрант А.Бадамгарав (“Эрдэнэтийн голын ай савын гидрогеохимийн судалгаа”) нар тус тус эзлэсэн байна.
Зураг 2. Эрдэм шинжилгээний хуралд оролцогсод
Доктортын түвшинд Уурхайн технологийн салбарын докторант Г.Амартүвшин “Эрдэнэтийн овоо ордын баруун хойд хэсгийн чулуулгийн бат бөхийн шинж чанарыг тодорхойлох судалгаа” сэдэвт илтгэлээр тэргүүн байр; дэд болон гутгаар байрыг ЭБИС-ын докторант Ч.Отгончимэг (“Хөдөлгүүрийг доргионы ба халалтын спектр шинжилгээний аргаар оношлох судалгааны ажлын үр дүн”) болон Т.Оргодол (“Нуруулдан уусгах процессыг эрчимжүүлж алт авалтыг нэмэгдүүлэх судалгааны зарим үр дүн”) нар эзэлсэн байна.
Зураг 3. Эрдэм шинжилгээний хуралд магистр, докторын түвшинд байр эзэлсэн оюутнууд
Дээрх шалгарсан илтгэл, бүтээлийг ШУТИС-ийн магистр, доктор оюутны “Эрдмийн чуулган XXI”-д оролцуулна.
Хуралд оролцсон нийт оюутнууд, удирдсан багш нартаа цаашдын сургалт, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье. Хурал зохион байгуулсан комиссын гишүүддээ талархал илэрхийлье.
ГУУС-ийн ЭША
Геологи, уул уурхайн сургуулиас 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдах мэргэжил дээшлүүлэх сургалтуудын нэгдсэн төлөвлөгөө
БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦЫН НЭРЭМЖИТ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" ЗАРЛАГДЛАА
The longest train journey in the world
Geomine 2024: Нарийнсухайтын нүүрсний давхаргын хийг их хэмжээгээр олборлох боломжтой
COUNTRIES WITH THE LARGEST COPPER RESERVES