“И ЭЙ ЭН” ХХК-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
binderya@must.edu.mn

“И ЭЙ ЭН” ХХК-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Геологи, Уул Уурхайн Сургуулийн захирал док (PhD), дэд проф К.Хавалболот; ЭНбДарга док (PhD), дэд проф П.Нарантуяа; “И ЭЙ ЭН” ХХК-ийн гүйцэтгэх захирлын түр орлогч Ц.Одонтуяа; харилцагчийн менежер П.Нямгэрэл нар 2022-оны 4-р сарын 14-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичиг, болон контент нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд  дараах чиглэлээр хамтран ажиллах болно. Үүнд: Компани нь сургуулийн 200 ширхэг Академик контентийг төлбөргүй цахимжуулахаас гадна хүлээлгэн өгсөн бүтээлүүдийг хиймэл оюун ухаан ашиглан сонсох хэлбэрт оруулна;

  1. Талууд нь Сургуулийн академик контентийг хилийн чанад, орон нутаг дахь уншигчид, оюутан сурагчид, эрдэмтэн, судлаачдад хүргэх чиглэлээр хамтран ажиллана;
  2. Компани нь Сургуулийн профессор, эрдэмтэн багш нар, судлаачид, оюутан суралцагсдыг ESAN-EDU платформыг ашиглах аргууд болон түүний нэвтрүүлэлт, ашиглалт болон ESAN системийн талаар цогц мэдээ, мэдээлэл, зөвлөмжөөр хангана;
  3. Талууд ESAN-EDU платформыг сургуульд нэгдсэн журмаар нэвтрүүлэн боломжит ойрын хугацаанд ашиглаж эхлэх чиглэлээр өөрсдөөс шалтгаалах бүхий л боломжийг дайчилна зэргээр  хамтран ажиллахаар боллоо.

ГУУС-ийн ЭША