Баянзүрх хайрханы явган аялал, оргил булаацалдах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
binderya@must.edu.mn

Баянзүрх хайрханы явган аялал, оргил булаацалдах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

2009 оноос уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “Монголын Геологи Хайгуул 2022” XII чуулга уулзалтын хүрээнд Баянзүрх хайрханы явган аялал, оргил булаацалдах тэмцээнийг ШУТИС-ийн ахмадын зөвлөлийн дарга, профессор Д.Чулуун, ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбарын дэд профессор С.Хишигсүрэн, сургалтын мастер Г.Баярмаа нар 2022 оны 05-р сарын 7 өдөр амжилттай зохион байгууллаа. 

Баянзүрх хайрханы явган аялал, оргил булаацалдах тэмцээн нь чөлөөт цагаа үр ашигтай, зөв боловсон өнгөрөөх, биеийн алжаал тайлах, агаар салхинд гарах, геологи, эрэл хайгуулын мэргэжлээр суралцагч оюутнууд болон төгсөгчид, анги хамт олны таатай уур амьсгалыг бүрдүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх олон талын ач холбогдол юм. 

Тэмцээнд ШУТИС-ийн ГУУС-ийн ГГС-ын ахлах багш Б.Ундармаа  ахлагчтай “Геологич” баг болон геологич Э.Энхболор ахлагчтай “Гурван үндэс” ХХК-ийн баг тамирчид тэргүүлж, геологич Б.Батсайхан ахлагчтай “Эв нэгдэл” “Монполимет” ХХК, “Татах хүч” ХХК-ны багууд удаах байруудад шалгарч медаль, мөнгөн шагнал хүртлээ.



Геологи, гидрогеологийн салбар