Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Туул голын сав газрын захиргааны албан хаагчидад газрын доорх усны нөөц, чанарын талаар лекц уншлаа
binderya@must.edu.mn

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Туул голын сав газрын захиргааны албан хаагчидад газрын доорх усны нөөц, чанарын талаар лекц уншлаа

Уг уулзалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас санаачлан усны салбарын эрдэмтэн, судлаачдын судалгаа, шинжилгээний үр дүнтэй танилцах, цаашид шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого, төлөвлөлт хийх, шийдвэр гаргахад хамтран ажиллах зорилгоор цуврал уулзалтууд зохион байгуулав.

Энэ уулзалтын анхны зочноор ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Геологи, гидрогеологийн салбарын ахлах багш, доктор Б.Наранчимэг 2022 оны 4 сарын 28 өдөр уригдан оролцож “Газрын доорх усны нөөц, чанар” болон “Улаанбаатар хот орчмын усны чанарын асуудлууд” сэдвээр судалгааны ажлын үр дүнгээ танилцууллаа. Уг уулзалтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Туул голын сав газрын захиргааны албан хаагчид оролцон ШУТИС-ийн Геологи, гидрогеологийн салбарын хамт олны Монгол улсын нийт ус хэрэглээний голлох хувийг эзэлдэг байгалийн хамгийн чухал баялаг болох газрын доорх усны нөөц, чанарын талаарх сургалт, судалгааны ажлыг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлэв.