Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нэрэмжит “Чулуулгийн физик, бутлалтын сургалт, судалгааны лаборатори”-ийн нээлт боллоо.
ШУТИС, ГУУС-ийн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нэрэмжит “Чулуулгийн физик, бутлалтын сургалт, судалгааны лаборатори”-ийн нээлтийн ёслолын ажиллагаа боллоо.
Тус лаборатори нь ГУУС болон Эрдэнэс Тавантолгой ХК нь сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажил, холбогдох бусад чиглэлээр 2017 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд шинэчлэн, материаллаг баазыг бэхжүүлж байгаа билээ.
Геологи, уул уурхайн сургуулийн “Чулуулгийн физик, бутлалтын сургалт, судалгааны лаборатори” нь Уул уурхайн салбарын бакалаврын болон ахисан түвшний оюутнууд болон Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй геологи, уул уурхайн үйлдвэрүүдийн тулгамдаж буй асуудлуудад хариулт өгөх, шийдэл боловсруулж зөвлөмж өгөх, сургалт, судалгааны чиглэлээр ажиллахыг зорьж байна.
Тухайлбал ил уурхайн хажуугийн болон овоолгын тогтворжилт, уулын даралтыг удирдах, ашигт малтмалын ордыг ашиглах технологи, үйлдвэрлэлийн процессын асуудлыг үндэслэх өгөгдлийн баазыг бүрдүүлэх, өрөмдлөг тэсэлгээний ажлыг оновчтой гүйцэтгэх чиглэлээр судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх бүрэн чадамж байна.
ГУУС, Уурхайн технологийн салбар
Трансвест Монголиа ХХК-ий нэрэмжит "VIRTUAL MINE" анги нээлтээ хийлээ
ХАЙГУУЛЧИН" СЭТГҮҮЛ "ЭРДЭНЭТИЙН ОВОО-60" арга хэмжээнд зориулж 2023 оны 10 сард хэвлэгдэнэ.
БАГАНУУР ХК, Геологи уул уурхайн сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Японы Нагояа Их Сургуулийн зочин профессорын лекцэнд урьж байна.
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, БНСУ-ын Кореа их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа