Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС), "Оюу толгой" болон "Рио Тинто Монгол" компаниуд гурван талт хамтын ажиллагаа, Геотехникийн мэргэжлийн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх, уул уурхайн судалгааны төвийг байгуулах 2.4 сая ам долларын санхүүжилттэй хамтарсан төслийн хүрээнд Геотехникийн оюутан, эрдэмтэн багш нарт зориулсан Компьютерын иж бүрэн лаборатори байгуулж ШУТИС-д хүлээлгэж өглөө. Энэхүү лаборатори нь дэлхийн хамгийн дэвшилтэт уурхайнуудад нэвтэрсэн Rocscience-ийн программ хангамж зэрэг мэргэжлийн 17 лицензтэй программд мэргэших, судалгаа, шинжилгээний хэрэгслүүдийг ашиглан симулъяц хийх, дадлагажих боломжийг геотехникийн оюутан, багш профессоруудад олгох юм.
Мэдээллийн эх сурвалж: https://www.facebook.com/otmongolia
ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ДЭВШИЛТЭТ ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ СУРГАЛТАД АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙГЭЭР НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ.
ГУУС-ийн бакалавр, магистр, доктор оюутны Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл
“ПРОФЕССОР Я.ГОМБОСҮРЭНГИЙН УНШЛАГА-2023” эрдэм шинжилгээний эмхэтгэл
ШУТИС-ийн ГУУС-ийн ГТӨС-ын 2022-2023 оны хичээлийн жилийн багш, ажилчид, оюутны 3 төрөлт спортын тэмцээн боллоо.
“Геодези-2023” улсын олимпиад зохион байгуулагдлаа