ГУУС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал-2023 амжилттай зохион байгуулагдлаа.
Геологи, уул уурхайн сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал 2023 оны 03-р сарын 20-нд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Эрдэм шинжилгээний хурал хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан. Нэгдүгээр шатанд Газрын тос, өрөмдлөгийн салбар, Геодезийн салбар, Геологи, гидрогеологийн салбар, Уурхайн технологийн салбар, Эрдэс боловсруулалт инженерчлэлийн салбаруудын хэмжээнд нийт 34 оюутны 20 илтгэл хэлэлцүүлэгдэж, хоёрдугаар шатанд салбар бүрээсээ шилдгээр шалгарсан 20 оюутны 9 илтгэл хэлэлцүүлэгдсэн. Судалгааны ажлын шинэлэг тал, ач холбогдол, үр өгөөж, бичиглэлийн стандарт, илтгэх ур чадвараар дүгнэн байр эзлүүллээ.
Байгалийн ухаан, экологийн чиглэлээр
Тэргүүн байр - Газрын тосны инженерийн III курсын оюутан Г.Танан, Ц.Мөнгөншагай, Г.Гүндалай, Н.Цэнд-Аюуш, Б.Эрдэнэбаатар “Эх орны эрдэс түүхий эдээр газрын тосны ордын технологийн хаягдал усыг цэвэрлэх судалгаа (Тосон-Уулын ордын жишээ дээр)”
Дэд байр - Газар зохион байгуулалтын III курсын оюутан Х.Дэлгэржаргал, Г.Гэрэлт-Ирээдүй “Гэр хорооллын нутаг дэвсгэрийн газар ашиглалтын байдлын “Хэрэгцээт байдлын үнэлгээ” (Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Зүүн нарангийн гэр хороолол)”
Техник, технологийн чиглэлээр
Тэргүүн байр - Геотехникийн III курсын оюутан Б.Содном, Г.Баттулга, Б.Амаржаргал “Бартоны Q үзүүлэлтийг машин сургалтаар үнэлэх”
Дэд байр - Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн IV курсын оюутан М.Дашдэмбэрэл “Даралтат шингэний уян хоолойг фитингээр тоноглох үеийн оновчлол”
ГУУС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцон шалгарсан оюутнууддаа, удирдагч багш нартаа, нийт оролцсон оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сургалт, судалгааны ажилд нь амжилт хүсье.
Мөн оюутны эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэсэн “Гэрэлт-Очирваань” ХХК-ийн хамт олондоо, хурлын зохион байгуулалтанд хамтран ажилласан багш нартаа талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
ГУУС, Эрдэм шинжилгээний алба
2023.03.21
Геологи, уул уурхайн сургуулиас 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдах мэргэжил дээшлүүлэх сургалтуудын нэгдсэн төлөвлөгөө
БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦЫН НЭРЭМЖИТ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" ЗАРЛАГДЛАА
The longest train journey in the world
Geomine 2024: Нарийнсухайтын нүүрсний давхаргын хийг их хэмжээгээр олборлох боломжтой
COUNTRIES WITH THE LARGEST COPPER RESERVES