ГАЗРЫН ТОС (Oil & Gas)-2023 хурал болов.
Эх орны Газрын тосны салбарын ажиллагсдын өдрөөр анх 1995 оноос эхэлж, жил бүр тогтмол зохион байгуулагддаг энэхүү хурал эдүгээ салбарын 82 жилийн ойг тохиолдуулан 29 дэх удаагаа амжилттай болж өндөрлөв. Уг хуралд 20 гаруй илтгэл ирснээс эхний шатанд 7 илтгэл шалгаруулан хэлэлцүүлж, шилдэг илтгэлүүдийг шалгаруулж, шагнаж урамшуулав. Хурлаас салбарын хөгжил дэвшлийн асуудлаар холбогдох санал зөвлөмжүүд, уриалгыг гаргав.
Энэ удаагийн хурал Газрын тосны уламжлалт бус эх үүсвэрийн хайгуул-өрөмдлөг-олборлолт, нөөц-ашиглалтын талаар зонхилон хэлэлцэж, түлхүү анхаарснаараа онцлог болов. Энэхүү хурлын хүрээнд Өмнөговьд хээрийн аялал хийж, Номгонд Австралийн хөрөнгө оруулалттай Голден хорд ХХК-ны Нүүрсний давхаргын метан хий, НДМХ-Coal Bed Met,CBM-ийн хайгуул-өрөмдлөг-туршилтын олборлолт, Цогтцэцийн Тавантолгойн нүүрсний ордод БНСУ-ын Когаз ХК-ны байгуулсан НДМХ олборлох байгууламжтай танилцав.
НДМХ-ны хайгуул-өрөмдлөг-туршилтын олборлолтын талбай, байгууламжууд
ГУУС, ГТӨС
Геологи, уул уурхайн сургуулиас 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдах мэргэжил дээшлүүлэх сургалтуудын нэгдсэн төлөвлөгөө
БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦЫН НЭРЭМЖИТ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" ЗАРЛАГДЛАА
The longest train journey in the world
Geomine 2024: Нарийнсухайтын нүүрсний давхаргын хийг их хэмжээгээр олборлох боломжтой
COUNTRIES WITH THE LARGEST COPPER RESERVES