БАГАНУУР ХК, Геологи уул уурхайн сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК-ийн инженер техникийн ажилтнуудын 70 гаруй хувь нь ШУТИС төгссөн байдаг. Энэ ч утгаараа эртнээс хамтын ажиллагаатай байсан манай хоёр байгууллага “THE FUTURE OF COAL BAGANUUR 2023” олон улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес хамтын ажиллагааны өдөрлөгийн үеэр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал, ШУТИС-ийн ГУУС-ийн захирал К.Хавалболот нарын үзэглэсэн энэхүү санамж бичиг нь геологи, уул уурхайн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, хамтарсан сургалт, судалгаа зохион байгуулах, зөвлөх. үйлчилгээ үзүүлэх, харилцан туршлага солилцох, хүний нөөцийг чадавхжуулах болон бусад чиглэлээр хамтран ажиллах зорилготой юм. Санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Үүнд:
ГУУС
Геологи, уул уурхайн сургуулиас 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдах мэргэжил дээшлүүлэх сургалтуудын нэгдсэн төлөвлөгөө
БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦЫН НЭРЭМЖИТ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" ЗАРЛАГДЛАА
The longest train journey in the world
Geomine 2024: Нарийнсухайтын нүүрсний давхаргын хийг их хэмжээгээр олборлох боломжтой
COUNTRIES WITH THE LARGEST COPPER RESERVES