“Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт" бакалаврын хөтөлбөр магадлан итгэмжлэгдэж, гэрчилгээгээ авлаа
binderya@must.edu.mn

 

                                     МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ.

 

А. Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль- Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн

        1."Хүнсний чанар, аюулгүй байдал" бакалаврын хөтөлбөр,

        2. “Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт" бакалаврын хөтөлбөр,

Б. Хөдөө Аж Ахуйн Их Сургууль-Эдийн засаг, бизнесийн сургуулийн

        1.“Санхүү” бакалаврын хөтөлбөр,

В. Этүгэн Их Сургууль- Инженерчлэл, эдийн засаг менежментийн сургуулийн

        1.“Нягтлан бодох бүртгэл” бакалаврын хөтөлбөр,

Г. Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль- Ахисан түвшний сургуулийн

        1.“Бизнесийн удирдлага”,

        2.“Менежмент” докторын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдэж, гэрчилгээгээ авлаа

2023 оноос эхлэн магадлан итгэмжлэгдсэн байгууллага, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ дараах онцлог, давуу талуудтай болов.

1. Магадлан итгэмжлэлийн гэрчилгээг блокчэйн системээр баталгаажуулдаг болов

2. Магадлан итгэмжлэлийн давтамжийг илтгэх тэмдэглэгээг бий болгов

3. Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцаж төгсөгчдийн дипломын үнэт цаасан дээр “Магадлан итгэмжлэгдсэн” утга бүхий нууцлалтай дардас тавигдлаа. 

ГУУС