Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны (АМЕП) хөтөлбөр хаалтын шатандаа орж байна
binderya@must.edu.mn

         Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны (АМЕП) хөтөлбөр хаалтын шатандаа орж байна. 

        Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны (АМЕП) хөтөлбөр хаалтын шатандаа орж байгаатай холбоотойгоор хөтөлбөрийн зүгээс боловсруулсан гарын авлага, тайлан мэдээ, ном товхимол зэргийг хамтрагч түнш байгууллагууддаа гардуулан өгч байгаа билээ. Энэхүү цуврал ажлын хүрээнд ШУТИС-ийн Геологи, эрдэс баялгийн музейд тайлан материалууд болон эрдэс чулуулгийн дээжийг гардуулан өглөө.

     Өдөрлөгийн үеэр ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” олон улсын сургуулийн “Сонирхолтой геологи” клубийн сурагчид музейтэй танилцаж тус музейн эрхлэгч Ё.Мажигсүрэн багшийн “Эрдэс, өнгөт эрдэс” хичээлд хамрагдан эрдэс баялгийн салбарын талаар олон талын мэдээлэл авсан.

Мөн түүнчлэн уг арга хэмжээнд ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, дэд профессор Сэрсмаа, дэд профессор Хишигсүрэн багш болон АМЕП хөтөлбөрийн багийн ахлагч Рена Гүендүез нар оролцсон.

 

АМЕП хөтөлбөрийн зүгээс Монгол орны ирээдүй болсон хүүхэд багачууд, оюутан залууст эрдэс баялгийн салбарын талаар олон талт ойлголтыг хамтран өгсөнд салбарын тэргүүлэх эрдэмтэн багш нарт талархсанаа илэрхийлье.

ШУТИС, ГУУС