Сар шинийн баяраар ШУТИС-ийн багш нар Монгол улсын цол, төрийн дээд одон медалиар шагнагдлаа
binderya@must.edu.mn

Сар шинийн баяраар ШУТИС-ийн багш нар Монгол улсын цол, төрийн дээд одон медалиар шагнагдлаа

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж,  эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүсийг төрийн одон, медалиар шагналаа. Монгол Улсын цол, Төрийн дээд одон медалиар шагнагдсан ШУТИС-ийн эрхмүүдийг ШУТИС-ийн захирлын зөвлөл 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

МУ-ын Гавьяат багш цолоор:

ГХНТА-ны ЮНЕСКО-гийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), профессор Баатарын Очирбат

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

    

1. БуХС-ийн ахлах багш, доктор (Ph.D), дэд профессор Юндэнбатын Болдбаатар

2. ГХС-ийн ахмад багш, доктор (Sc.D), профессор Равжаагийн Наранцэцэг

Алтан гадас одонгоор:

  1. ГУУС-ийн дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор Пүрэвжавын Нарантуяа
  2. ГУУС-ийн багш Чулууны Болормаа
  3. ГУУС-ийн захирлын туслах Төмөрчөдөрийн Одонтуяа
  4. МехТС-ийн Байр ашиглалт хариуцсан менежер Доржийн Болор
  5. ХШУС-ийн ахлах багш Тэрбишийн Гэрэлтуяа
  6. Судалгаа, хөгжүүлэлтийн албаны дарга, доктор (Ph.D), дэд профессор Жамсрангийн Арслан
  7. Хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтэн Санжаагийн Пүрэвдулам

 

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  1. ГХС-ийн ахлах багш, доктор (Ph.D) Сэргэлэнгийн Сэржмядаг
  2. ГХС-ийн ахлах багш, доктор (Ph.D) Амарын Мөнгөнчимэг

Засгийн газрын шагнал “Онц тээвэрчин” хүндэт тэмдгээр:

ХҮА-ны жолооч Жанчивын Ганхүрэл

2024-02-14