Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль хамтран харилцан ойлголцлын санамж бичигт 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гарын үсэг зурлаа.
Геологи, эрдэс баялгийн салбарын дээд мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, салбарын инженерүүдийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанд харилцан бие биенээ дэмжиж ажиллах, Геологи, эрдэс баялгийн салбарын чиглэлээр суралцаж буй оюутнуудад мэргэжлийн лекц, сургалт явуулах, үйлдвэрлэлийн ажилд дадлагажуулах, хамтран ажиллах, туршлага, мэдлэгээ солилцох, зэрэг олон чухал асуудлуудын эхлэлийг тус санамж бичгээр тавилаа.
Мөн тус өдөр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн хамт олны зүгээс суралцаж буй мэргэжлээрээ үйлдвэрлэлийн дадлага хийх боломж олгож дадлага хийх хугацааны зардлыг нийт 6 оюутнуудад гардууллаа. Улс орны ирээдүй болсон хойч үеийнхээ оюунлаг залуусыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй "Эрдэнэс Монгол" ХХК-ийн хамт олондоо талархал илэрхийлэхийн зэрэгцээ оюутан залуусын маань эрдмийн цагаан мөр ариун байх болтугай гэж хүсье.
БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦЫН НЭРЭМЖИТ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" ЗАРЛАГДЛАА
The longest train journey in the world
Geomine 2024: Нарийнсухайтын нүүрсний давхаргын хийг их хэмжээгээр олборлох боломжтой
COUNTRIES WITH THE LARGEST COPPER RESERVES
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн оюутны X их наадам боллоо