"БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛД ШУТИС-ИЙН ОРОЛЦОО"  нэгдсэн хэлэлцүүлэг
binderya@must.edu.mn

"БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛД ШУТИС-ИЙН ОРОЛЦОО"  нэгдсэн хэлэлцүүлэг

 

Та бүхнийг “Бүсчилсэн хөгжилд ШУТИС-ийн оролцоо” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.  Монгол улсын Засгын газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд холбогдох тооцоо, судалгаа хийх ажилд салбар бүрийн эрдэмтэн судлаачдын саналыг тусгахаар ажиллаж байна.

ШУТИС-иас их сургуулийн тэргүүлэх салбар чиглэлээр:

  1. Геологи, уул уурхай, хүнд үйлдвэр (ГУУС, МеХТС, ДаТС, ЭрЦДС, ӨмТС, УУХ,БаТС)
  2. Хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал (ҮТС,ДаТС,БуХС,БаТС, ХүСХХ)
  3. Дэд бүтэц, хот байгуулалт, хүрээлэн буй орчин (БАС, ЭХС, ХШУС,ЭрЦДС, ОМССХ,ДТҮЭХ)
  4. Цахим шилжилт, тээвэр логистик (МХТС, МеХТС, БуХС,БаТС, ӨмТС,ЭрЦДС)

гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийг хамруулсан салбар хэлэлцүүлэгүүдийг зохион байгуулж сэдэв тус бүрээр саналуудыг нэгтгээд байна.

Нэгдсэн хэлэлцүүлэг нь ШУТИС-ийн салбар хэлэлцүүлэгийн саналыг сүүлийн байдлаар хэлэлцэх үйл ажиллагаа юм. Иймд таныг мэргэжлийн үүднээс холбогдох саналыг гаргахад идэвхитэй оролцож, улсын бүсчилсэн хөгжлийн бодлогод ШУТИС-ийн оролцоог тодорхойлоход хамт олноо төлөөлж хувь нэмрээ оруулахыг хүсье.

Хэлэлцүүлэг 2024 оны 3 дугаар сарын 15-ны 09:30 – 13:40 цагийн хооронд ШУТИС-ийн 8 дугаар байрны 12 давхарын хурлын танхимд явагдана.

ШУТИС