"Эх хэлний өдрүүд" сарын аян амжилттай боллоо
binderya@must.edu.mn

"Эх хэлний өдрүүд" сарын аян амжилттай боллоо

ГХС-ийн Ази судлалын салбарын Монгол хэлний багаас “Оюутан залуусын эх хэлний боловсролыг хөгжүүлэх, “ШУТИС-д үндэсний бичгийн хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх, монголчуудын соёлын үнэт өв болох эх хэл, үндэсний бичгийн соёл, хэрэглээг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, сурталчлах” зорилготойгоор “Эх хэлний өдрүүд” нэг сарын аяныг 2024.03.01-04.01-ний хооронд амжилттай зохион байгууллаа. 

ГХС-ийн АСС-аас “Эх хэлний өдрүүд” сарын аяны хүрээнд 7 чиглэлээр зохион байгуулсан олимпиад, уралдаанд давхардсан тоогоор 1412 оюутан, багш, ажилтан оролцлоо. Монгол бичгийн олимпиадыг ШУТИС-ийн ОСҮА-тай 3 дахь жилдээ хамтран ажиллалаа. Энэ жилийн аяны хүрээнд ШУТИС-ийн багш, ажилтны дунд түргэн уншлагын уралдааныг санаачлан ШУТИС-ийн Хүний нөөцийн албатай хамтран зохион явуулсан бөгөөд БУХС, ХШУС, ГХС, ЭХС, Захиргааны багш, ажилтнууд оролцов.   

Сарын аянаар дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.

  1. Монгол бичгийн олимпиад
  2. Эсээ бичвэрийн уралдаан
  3. Илтгэх ур чадварын уралдаан
  4. Хичээнгүй бичгийн /үндэсний бичиг/
  5. Уран бичлэгийн уралдаан /үндэсний бичиг/
  6. Цахим бичвэрийн уралдаан /үндэсний бичиг/
  7. Түргэн уншлагын уралдаан /үндэсний бичиг - багш, ажилтан/
  8. "Дээд боловсролын хөтөлбөр дэх монгол хэл, бичгийн сургалт" хэлэлцүүлэг семинар

Мөн үндэсний бичгийн уран бичлэг, хичээнгүй бичиг, цахим бичвэрийн уралдаанд оролцогч оюутнуудын бүтээлээр үзэсгэлэн гаргав.

Шагналт байрны эзэд 

 

Хамтран ажиллаж, бүх талаар тусалж дэмжсэн ГХС-ийн захиргаа, ШУТИС-ийн ХНА, БХТ, ОХСҮА-ны хамт олон,  профессор багш, оюутан суралцагчдадаа баярлалаа.

ГХС-ИЙН АЗИ СУДЛАЛЫН САЛБАР

2024.04.05