Профессор О.Гэрэл Оросын ШУА-ийн Сибирийн салбарын “Хүндэт доктор” хэргэм өргөмжилжээ.
binderya@must.edu.mn

Оросын ШУА-ийн Сибирийн салбарын нэгдсэн чуулганаар ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн Геологийн Шинжлэх ухааны төвийн Зөвлөх, профессор О.Гэрэлийг Оросын ШУА-ийн Сибирийн салбарын “Хүндэт доктор” хэргэм өргөмжилжээ. Энэ нь гадаадын томоохон эрдэмтдэд сонгон шалгаруулалтаар жилд нэг удаа олгодог шагнал юм.

Гэрэл багш маань Дэлхийн Геологийн Конгрессийн Дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан олон улсад нэртэй, эрдэмтэн судлаач хүн билээ.

Геологи, Гидрогеологийн салбар