Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
ШУТИС-ийн Геологи, уул уурхай сургууль, Мандал Ресурс ХХК-тай хүний нөөц чадавхжуулах, материаллаг бааз бэхжүүлэх, хамтарсан судалгаа, шинжилгээний ажил эхлүүлэх, хамтарсан сургалт, семинар зохион байгуулах, компанийн ажилтнуудын академик мэдлэг, мэргэжил дээшлүүлэх ахисан түвшний сургалт, мэргэжлийн програм хангамжийн сургалт болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдахад дэмжлэг үзүүлэх зэрэгт хамтран ажиллахаар 2025 оны 01 сарын 22-ны өдөр санамж бичиг байгуулав.
Энэхүү санамж бичиг шинэ он гарснаас хойш байгуулагдаж байгаа анхны санамж бичиг бөгөөд 2025 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн хуулийн заалтуудаас тусгаж өгснөөрөө онцлог байлаа.
ГУУС, ЭШИА
ШУТИС-ийн өвлийн шинэ элсэгч оюутны нэгдсэн уулзалт боллоо
ГУУС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн ахисан түвшний болон бакалавр оюутны Эрдэм шинжилгээний хурал, бүтээлийн үзэсгэлэнгийн удирдамж, хуваарь
“Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа боллоо
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг П.Очирбат агсны нэрэмжит болголоо
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.