Их сургуулиудын удирдлага чуулж, дээд боловсролын шинэчлэлийн талаар хэлэлцэв.
ganbii

БСШУЯ болон Төрийн өмчийн зургаан их сургуулийн удирдлагууд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд 2-р сарын 25-нд  чуулж, дээд боловсролын шинэчлэл, ололт амжилтынхаа талаар ярилцаж, харилцан туршлага солилцлоо.

Дээрх хэлэлцүүлгийг БСШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газраас дээд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор төрийн өмчийн их сургуулиудын удирдлага, дээд боловсролын дотоод, гадаад зөвлөхүүдийн дунд зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт БСШУЯ-ны СБТГ-ын дарга Б.Насанбаяр болон МУИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС, СУИС, ХААИС зэрэг төрийн өмчийн зургаан их сургуулийн удирдлагууд,  дээд боловсролын дотоод, гадаад зөвлөхүүд оролцов.

Хэлэлцүүлгийн үеэр сургууль тус бүр:

-  Хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явц, үр дүнд чиглэсэн эрхзүйн орчны дүрэм, журам,

-  Багш суралцагчийн үнэлгээ, удирдлага, мэдээллийн нэгдсэн систем,

-  Хөтөлбөрийн шинэчлэлийг дэмжсэн санхүү, хөрөнгө оруулалтын үр дүн, цаашдын чиг хандлага гэсэн сэдвийн хүрээнд илтгэл тавьж санал бодлоо солилцлоо.