А.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Геодези-2015” олимпиад зохион байгуулагдлаа.
ganbii

2015 оны 10 сарын 12 –ны өдөр ГУУС-ийн Геодезийн тэнхимээс  А.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Геодези-2015” олимпиадыг зохион байгууллаа. Тус олимпиадад Геодези, Геодезийн мэдээлэл зүй, Эдэлбэр газрын кадастр, зураглал, Маркшейдер мэргэжлийн 3, 4-р ангийн оюутнууд оролцлоо.

 

Зураг 1. Олимпиадын нээлтийн үйл ажиллагаа

.

Зураг 2. Багийн тэмцээнд оролцож байгаа “СНАЙДЕР”  багийн гишүүд

Зураг 3. Багаж төвлөрүүлэх тэмцээн “ПРО-ЗОНЕ” баг

Зураг 4. “Дээс тоглох” спортын тэмцээн

Зураг 5. Өнцөг хэмжих тэмцээн

Олимпиадыг багийн мэндчилгээ, тестийн асуултанд хариулах, багийн ахлагч нарын тэмцээн, спортын тэмцээн,багаж төвлөрүүлэх, өнцөг хэмжих  гэсэн 5 төрлөөр зохион байгуулж, нийт 8 баг оролцсоноос дараах байруудыг эзэллээ.

 1-р байр М. Дэлгэрмаа ахлагчтай ” УРТРАГ” баг 112,8 оноогоор;

           2-р байр Г. Галмандах ахлагчтай “СПАЙДЕР” баг 107,4 оноогоор;

           3-р байр Б. Буянтөгс ахлагчтай “ТЭМҮҮЛЭЛ” баг 101,1 оноогоор.

2015 оны 10 сарын 16-ны өдөр Доктор А.Дамдинсүрэнгийн нэрэмжит кабинетийн нээлтийн арга хэмжээний үеэр “Геодези-2015” олимпиадын тэргүүн байр эзэлсэн багуудад ГУУС-ийн захирал Б. Чинзориг, Геодезийн тэнхимийн эрхлэгч Д.Оюунцэцэг, А.Дамдинсүрэнгийн гэргий Бүтид нар шагналыг гардууллаа. 

Зураг 6. Шагнал гардуулалт

Мэдээг бэлтгэсэн: Геодезийн тэнхимийн багш      Б.Болормаа,  Г.Уранбайгаль