“ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
ЭРХЭМ ХҮНДЭТ БАГШ, ОЮУТНУУДАД
Зохион байгуулагч: “Танан импекс”ХХК
Монгол Улсын Өрөмдлөгийн Холбоо
ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн Сургууль
Хугацаа: 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 13 цагт ШУТИС-ийн ШУТ төв номын сангийн 604 өрөөнд явагдах гэж байгаа тул оюутан залуучууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Зорилго: “Танан Импекс” ХХК нь оюутнуудын эрдэм шинжилгээний бүтээлийг сурталчлах, судалгааны ажлыг урамшуулан дэмжих, тэдний шинэ санаа, бүтээлч сэтгэлгээг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хамтарч ажиллах зорилготойгоор өөрийн компанийн нэрэмжит “Оюунлаг ирээдүй” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Өрөмдлөгийн Холбоо, ШУТИС-ийн ГУУС-тай хамтран 13 дахь жилдээ зохион байгуулж байна.
Оролцогчид: Уг эрдэм шинжилгээний бага хуралд геологи, өрөмдлөг, гидрогеологи, хөдөө аж ахуй, эдийн засаг, маркетинг менежментийн чиглэлээр суралцаж байгаа бакалавр оюутнууд төдийгүй геологи хайгуулын ажлын маркетинг-менежмент, тоног төхөөрөмжийн шинэчлэл, засвар үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж үйлчилгээний чиглэлээр судалгааны ажил хийж байгаа оюутнууд оролцох боломжтой бөгөөд шалгарсан оюутнууд мэргэжлийн дагуу дадлага хийх, ажлын байраар хангагдах зэрэг давуу талуудтай юм.
Сэдвийн хамрах хүрээ: Сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи
Шалгаруулалт: “ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ-2015” эрдэм шинжилгээний хурал нь 2 үе шаттай зохион байгуулагдана. Үүнд:
1-р үе шат: Ирүүлсэн нийт бүтээлүүдээс дараагийн шатанд орох 10 оюутныг шалгаруулна .
(Эхний шатны шалгаруулалт нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1100 цагт “Танан Импекс”ХХК-ний хурлын танхимд болно)
2-р үе шат: 1-р шатнаас шалгарсан илтгэлүүдээс шилдэг илтгэлийн эздийг тодруулна.
(Сүүлийн шатны шалгаруулалт нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр 1300 цагт ШУТИС-ийн Номын сангийн 604 тоот хурлын танхимд болно)
Илтгэлийг хүлээн авах: 2015 оны 11 дүгээр сарын 13-ний 1800 цаг хүртэл илтгэлийг файлаар oyunlag_ireedui@tananimpex.mn хаягаар явуулсан байх мөн хэвлэсэн байдлаар Сонгино Хайрхан дүүрэг 4 дүгээр хороо, Номин агуулахын ард байрлах “Танан Импекс” ХХК-ний байранд хүлээн авна.
УРАЛДААНД ИРҮҮЛЭХ БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
ИЛТГЭЛИЙН БОЛОВСРУУЛАЛТ:
Цаасны хэмжээ: |
А4 цаас; тор-1.5см; bottom-2см; left-2.5см; right-1.5см |
Мөр хоорондын зай: |
1.5 см |
Илтгэлийн хуудасны тоо: |
10-20 |
Нэмэлт |
Хуудас болгонд header, footer хийх шаардлагагүй бөгөөд зөвхөн дугаарласан байхад хангалттай. -Нүүр хуудсанд сургууль, мэргэжил, курс, овог нэр, сэдвийн нэр, он бичсэн байна. |
Шилдэг илтгэлийг шалгаруулах үзүүлэлтүүд:
Илтгэх хугацаа: Үндсэн илтгэл -6 мин
Асуулт хариултын цаг -5 мин
Шагнал урамшуулал:
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Холбоо барих утас: 99016871, 99764013, 70281949
Веб:www.tananimpex.mn
www.mda.mn
Геологи, уул уурхайн сургуулиас 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдах мэргэжил дээшлүүлэх сургалтуудын нэгдсэн төлөвлөгөө
БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦЫН НЭРЭМЖИТ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" ЗАРЛАГДЛАА
The longest train journey in the world
Geomine 2024: Нарийнсухайтын нүүрсний давхаргын хийг их хэмжээгээр олборлох боломжтой
COUNTRIES WITH THE LARGEST COPPER RESERVES