Залуу эрдэмтэн, судлаачдын дунд зохион байгууллагддаг “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өнгөрлөө.
ganbii

“Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг БCШУ-ны яам, ШУА, ШУТИС, ШУТС, МЗЭХ, ТИЗСН-ээс залуу эрдэмтэн судлаачдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. 11 дэх жилдээ зохиож буй уг хуралд ШУТИС-ийн ректор Б.Очирбат, МЗЭХ-ны Ерөнхийлөгч Д.Баттогтох, салбартаа тэргүүлэх ахмад эрдэмтэд, мөн 120 гаруй залуу судлаач оролцлоо.

Хуралд их, дээд сургууль, хүрээлэн, төвүүдийн судлаачдаас гадна Aвстрали, БНЭУ, Франц, БНСУ, БНХАУ, ОХУ-д сурч байгаа судлаачид оролцож, нийт 100 гаруй судлаач 50 орчим бүтээл ирүүлжээ. Залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал нь:

  • Инноваци, хэрэглээний шинжлэх ухааны болон технологи
  • Суурь судалгаа  гэсэн хоёр чиглэлд хуваагдан, судлаачид илтгэлүүдээ англи хэлээр тавьсан юм.