Оюутны эрүүл мэндийг дэмжих аян”-ны хүрээнд 1 курсын бүх оюутнуудыг эрүүл мэндийн нарийвчласан шинжилгээнд хамруулна.
ganbii

БСШУ-ны Сайдын 2015 оны 09  дүгээр сарын 17-ны өдрийн 1А/8585 тоот албан бичиг, Монголын их дээд сургуулиудын консорциумийн 1/56 тоот албан бичиг, ШУТИС-ийн Ректорын А/230  тоот тушаалыг тус тус үндэслэн “Оюутны эрүүл мэндийг дэмжих аян”-ны хүрээнд даархи хуваарийн дагуу 1 курсын бүх оюутнуудыг эрүүл мэндийн нарийвчласан шинжилгээнд хамруулна.

Хэрэв оюутан үзлэг шинжилгээнд хамрагдахыг хүсвэл ШУТИС - иас нэг оюутанд 30 000 хүртэлх зардлыг төсөвлөж үйл ажиллагааг зохион байгуулахад оролцох юм. Оюутан ШУТИС - ийн эрүүл мэндийн төв дээр өөрийн бичиг баримтыг авч очин бүртгэлийг нэн даруй хийлгэхийг хүсье. Тус бүртгэлийн дагуу Анагаахын шинжлэх ухааны сургууль дээрх ЭРХЭС эмнэлэгт үзлэг шинжилгээг зохион байгуулах юм. 

Шинжилгээнд хамрагдахаар ирэх оюутан таны анхаарах зүйлс:

  • Цаг баримтлах
  • Шинжилгээнд хамрагдахын өмнөх өдрийн 19 цагаас хойш хоол идэхгүй байх.
  • Шинжилгээ өгөх өглөө юм идэхгүй ирэх.
  • Шинжилгээнд хамрагдахаар ирэхдээ тухайн өглөөний өлөн шээсний дунд хэсгээс гуравны нэг хэсгийг цэвэр шилэн саванд таслан авч ирэх.
  • Шээс зөөвөрлөх сав нэг удаагийн ариун сав байж болох бөгөөд өмнө нь цэвэрлэгээний бодис ашиглан угаасан, усаар сайтар зайлан, хуурайшуулан бэлтгэсэн сав байна.
  • Мөн шинжилгээнд хамрагдахын өмнө спиртийн төрлийн бодисоос харшилтай бол шинжилгээний багт урьдчилан сануулах зэрэг болно.
  • 1-р курсын оюутнууд өөрийн зураг бүхий бичиг баримттай байх.

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ