“Инженерийн боловсролын CDIO” арга зүйн семинар боллоо.
Геологи, Уул Уурхайн Сургууль дээр олон улсын инженерийн боловсролын CDIO-системийг нэвтрүүлэх тухай арга зүйн семинар 2015 оны 10 дугаар сарын 27, 11 дүгээр сарын 04 -ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалт, семинарт ГУУС-ийн 4 салбарын 80 гаруй профессор багш нар оролцсон юм.
Сургалтаар инженерийн боловсролын шинэчлэлийн CDIO системийн 12 стандарт, түүнийг хэрэгжүүлэх арга болон заах, үнэлэх арга зүй, сургалтын үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн сургалтыг “Идэвхитэй сургалт”-ын аргаар зохион байгуулж оролцсон профессор, багш нарыг багаар ажиллуулан инженерийн шийдэл гаргуулж, 12 стандартыг оноогоор үнэлүүлж санал гаргуулсан нь өөрсдийн сургалтад хэрхэн хэрэглэх сэдэл төрүүлсэн, өндөр үр дүнтэй сургалт боллоо гэж оролцогчид үзсэн байна.
Олон улсын инженерийн боловсролын арга зүйг нэвтрүүлэхээр зорин ажиллаж буй эрхэм профессор багш нарт уг семинарт амжилттай, идэвхитэй оролцсонд талархаж, цаашдын сургалт, судалгааны үйл ажиллагаанд нь амжилт хүсье.
ШУТИС-ийн Ашигт малтмал, баяжуулалтын технологийн ангийн оюутан Б.Бат-Эрдэнэ
ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн багш А.Буянжаргал
ГУУС-ИЙН УУРХАЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ТАЙЛАН
‘’Бадрах Энержи" компани газар доор уусган олборлох технологийн талаарх эхний цуврал лекц, семинараа амжилттай зохион байгуулж дууслаа
ГУУС-ийн оюутнууд "Монгол Инженер-2024"-ийн CAD/CAE/CAM олимпиадад амжилттай оролцлоо.