Тохитой, цэвэр сайхан орчинд суралцацгаая
ganbii

2015 оны 12 сарын 12-ны өдөр Ашигт Малтмалын Баяжуулалтын Технологийн 3-р курсын оюутнууд 2-008 тоот ангийг цэвэрлэж тохижууллаа.

Энэ ангийг цэвэрлэхийн өмнө ширээ, сандал, шаланд их хэмжээний бохь наалдсан, хана, цонхны тавцан тоосонд дарагдсан, хог ихтэй байсан. Анги тохижуулахад дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

  • Хаалганы эвдэрсэн цоожийг засаж янзалсан.
  • Ангийн ширээ, сандал, шаланд наалдсан бохийг арилгаж, угааж цэвэрлэсэн.
  • Хананд мэргэжилтэйгээ холбогдолтой самбаруудыг байрлуулсан.
  • Чахарч дуугардаг ширээний хөлөнд зөөлөвч хийсэн.

  

Цаашид нэмж хийн ажлууд:

  • Ширээн дээр санамж үгнүүдийг байрлуулна.
  • Цонхны хөшгийг солино.
  • Нэмж самбар тогтооно.
  • Тогтмол цэвэрлэгээ хийнэ.
  • Таазанд прожектор байрлуулна.

Энэхүү ажлын үр дүнд анги хамт олноо идэвхжүүлж, сургуулийн 1 ч гэсэн ангийг тохижуулж, суралцахад илүү тохитой болголоо. Цаашдаа бусад ангиуд сургуульдаа өөриймсөг сэтгэлээр хандаж, хогийг хогийн саванд хийж, зажилж дууссан бохио ширээ, сандал, шаланд наахгүй байж, анги, сургуулиа энэ мэтээр цэвэрлэж, ухамсартай байхыг хүсье!

Тохитой, цэвэр сайхан орчинд суралцацгаая.