Техникийн ухааны доктор Б.Ишмэндийн шинжлэх ухааны үйл хэргэийг мөнхжүүлэн жил бүр зохиогддог оюутны ЭШ бага хурал амжилттай болж өнгөрлөө.
Нэгдүгээр байранд:
-
Уурхайн баяжуулахын ангийн оюутан Б.Барысбек “Баяжуулахын агуулгын математик загвар”. Удирдагч: док(PhD), дэд проф Р.Энхбат
Хоёрдугаар байранд:
-
Уурхайн баяжуулахын ангийн оюутан М.Тайванбаяр “Таяннуурын ордын үүсмэл хаягдлыг дахин баяжуулах боломжийн судалгаа”. Удирдагч: Магистр Ч.Эрдэнэням
-
Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ангийн оюутан Х.Пэрэнлэй “АССRутсыг хэрэглэснээр ган дээрх алдагдлыг бууруулах судалгаа”. Удирдагч: док(PhD), дэд проф Б.Эрдэнэцэцэг
Гуравдугаар байранд:
-
Уурхайн ашиглалтын технологийн ангийн оюутан Б.Бат-Очир “Багануурын нүүрсний уурхайн дотоод овоолгын тогтворжилтын судалгаа" . Удирдагч: док (PhD), Б.Ганзориг
-
Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ангийн оюутан Н.Баасандулам “Шингэн цахилгаан дамжууламжийн судалгаа”. Удирдагч: док (PhD) Л.Түмэнбаяр
-
Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ангийн оюутан Б.Ернар “Хүчдэлийн регулятор ашиглан асинхрон хөдөлгүүрийн эрчим хүчийг хэмнэх судалгаа”. Удирдагч: Магистр Я.Доржсүрэн
нарын оюутнууд байр эзэлсэнээс гадна дараах оюутнууд тусгай байр эзэллээ.
Тусгай байрт:
-
Уурхайн ашиглалтын технологийн ангийн оюутан П.Түвшинзаяа “Ил уурхайн замын налуугийн өнцгийг оновчлох”. Удирдагч: магистр Г.Амартүвшин
-
Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ангийн оюутан М.Алдаржав “Сургуулийн орчин дахь чимээ шуугианы судалгаа”. Удирдагч: док (PhD) Л.Түмэнбаяр
-
Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ангийн оюутан Б.Сүхтулга “Анги танхимын гэрэлтүүлэг оюутны хараанд нөлөөлөх байдлын судалгаа”. Удирдагч: док(PhD), дэд проф Б.Эрдэнэцэцэг
-
Уурхайн ашиглалтын технологийн ангийн оюутан Б.Манал-сүрэн “Улаан-Овоогийн нүүрсний ил уурхайн бүтээлийг оновчлох асуудалд”. Удирдагч: док (PhD), Б.Батболд
Уг хурлыг 1990-1991 оны Уулын ашиглалтын болон Уурхайн цахилгаан-механикийн ангийн төгсөгчид ивээн тэтгэж идэвхтэй оролцлоо.
Хуралд оролцсон нийт оюутан, багш, төгсөгчиддөө амжилт хүсье.