ХАМТАРСАН ХЭЭРИЙН СУДАЛГААНЫ АЖИЛД ОЮУТАН ОРОЛЦУУЛАХ ТУХАЙ
ganbii

Японы Нагояа Их Сургууль "Доктор гарц" (PhD Gateway) ахисан түвшний тэргүүлэх хөтөлбөрийнхөө хүрээнд 2013 оноос Улаанбаатар хотод “Environmental assessment in Ulaanbaatar” сэдвээр оюутны хээрийн судалгаагШУТИС болон МУИС-тай хамтран амжилттай зохион байгуулж байна. 

Оюутны хээрийн судалгааг 2016 оны 03 сард дөрөвдэх жилдээ зохион байгуулах гэж байгаа тул оролцуулахыг хүссэн оюутны саналаа ирүүлнэ үү.

ШУТИС-с 4 оюутан багшийн тодорхойлолт болон оюутны англи хэлний түвшинд тулгуурлан сонгон шалгаруулж оролцуулна.  

Судалгааны ажлаар Улаанбаатарын хотын агаарын бохирдол, бохирдлын эх  үүсвэрийг судлах үүднэс:

  • цасны дээжлэлт хийх
  • дээжиндээ химийн шинжилгээ хийх
  • шинжилгээний үр дүнд боловсруулалт хийж, дүнгэлт гаргах
  • байгал орчны бохирдол, хяналтын тухай хууль, дүрмийн тухай лекц  сонсох
  • хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг ажлууд хийгдэнэ

Судалгаанд оролцох хүсэлтэй оюутанд тавигдах шаардлага:

  • Англи хэл дээр хэлэлцүүлэг өрнүүлэх, илтгэл тавих чадвартай байх
  • Мэргэжил хамаарахгүй, аль ч мэргэжлээр суралцаж буй оюутан хүсэлтээ гаргах боломжтой

Судалгаанд оролцуулах хүсэлтэй оюутны CV (англи хэл дээр) болон багшийн тодорхойлолтын хамт цахим шуудангаар ирүүлнэ үү.

Судалгаа хийгдэх хугацаа:                  2016 оны 02 сарын 28-ны өдрөөс 8 өдөр

Хүсэлт хүлээн авах хугацаа:               2016 оны 01 сарын 21 өдрийг дуустал

ЖичСудалгаанд 02 сарын 28-ны өдрөөс 8 өдрийн хугацаанд өдөр бүр, бүтэн өдрөөр оролцох шаардлагатай тул оюутны хичээлажлын цагийн боломжийг анхаарч үзнэ үү. Оюутан хичээл зохицуулалтаа өөрөө хийнэ.

Холбоо барих хаяг:  О.Мөнхцэцэг (munkhtsetseg@must.edu.mn)

Геологи, гидрогеологийн тэнхим, ГУУС